ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж боллоо

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
10
legacy:2024/12/dagvaa.jpg

Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурлаар тод манлай уяач Д.Дагвадоржийг Ерөнхийлөгчөөр сонголоо. Тус холбооны гишүүдийн 65.6 хувийн саналаар ийнхүү тэргүүнийг сонгожээ.

ММСУХ-ны VIII их хуралд нийт 485 гишүүн санал өгч оролцсон байна. Ерөнхийлөгчид тод манлай уяач П.Энхмөнх, тод манлай уяач Д.Дагвадорж, манлай уяач Б.Нямжав нар нэрээ дэвшүүлсэн юм.