БНСУ-д байгаа монгол иргэдийг жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/12/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-2.jpg

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль улсын хэмжээнд онцгой байдал зарласантай холбогдуулан суугаа орны Үндэсний Ассамблей өнгөрсөн шөнийн 01.00 цагт хуралдаж, дээрх шийдвэрийг хүлээн авах эсэх санал хураалтад 190 гишүүн оролцож, 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн онцгой байдал зарласныг цуцлахыг шаардсан тогтоол гаргасан.

Улмаар Ерөнхийлөгч Юн Сог Ёль Үндэсний Ассамблейн шаардлагыг хүлээн авч онцгой байдлыг өглөөний 05:00 цаг орчимд цуцалсан юм.

Одоогоор БНСУ-д олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан болж байгаа тул БНСУ-д оршин сууж буй монгол иргэд ойр орчмоор зорчих тохиолдолд сонор сэрэмжтэй байхыг БНСУ дахь Элчин сайдын яамнаас зөвлөжээ. Мөн шаардлагатай тохиолдолд ЭСЯ-ны 010-9595-3464 шуурхай утсаар холбогдохыг сануулсан байна.