“Дөрөө” нуурын мөс цөмөрч, ачааны автомашин суужээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:obeg/зураг11 - 2022-02-02T095138.153.jpg

Хөвсгөл аймгийн Рашаант сумын "Дөрөө” нуурын мөс цөмөрч, автомашин суусан тухай дуудлага энэ сарын 2-ны 17.30 цагт тус аймгийн онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход, “Mighty-2” загварын ачааны автомашины хойд хэсэг нуурын мөс рүү цөмөрч далд орсон байдалтай байжээ. Улмаар алба хаагчид 6 цаг ажиллаж, автомашиныг уснаас татан гаргасан байна.