Ирэх оны улсын төсөвт Хавдрын эмнэлгийг их засвар болон шинэ барилгын дэд бүтцэд 7.9 тэрбум төгрөг тусгажээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/04/NewFolder1/228041736_1272322663222061_3267752206993967623_n.jpg

Шинэ Засгийн газар анхны төсөвтөө Ерөнхийлөгчийн хориг тавиулж, зардлаа танах үүрэг авсан билээ. Тэгвэл энэ удаад сайд нарын багцаас танахаас эхлээд шинэ эд, хогшил авах, ваучер тараах асуудал УИХ-д дахин өргөн барих гэж буй шинэ төсвөөс хасагдсан байна.

Харин төсөв яригдаж эхлэхээс л хавдрын II эмнэлгийн барилгад төсөв тусгаагүй асуудал шүүмжлэл дагуулж, өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд эмнэлгийн барилгад төсөв суулгах шаардлагыг тавьж эхэлсэн билээ.

Тэгвэл дахин өргөн барих 2025 оны шинэ төсөвт ХСҮТ-ийн барилгад их засвар хийх, хоёрдугаар эмнэлгийн барилгын дэд бүтцэд 7.9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан аж.