Ч.Хүрэлбаатар: Хятадын эдийн засгийн сааралт манай экспортод сөргөөр нөлөөлнө

Улс төр
Bolortengis
Унших: 1 мин 5 сек
120
legacy:2025/10/MPAPHOTO201936038.jpg

УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар дэлхийн худалдааны дайн, эдийн засгийн нөхцөл байдал, манай улсын экспортод хэрхэн нөлөөлж болох тухай өөрийн цахим хуудастаа дараах мэдээллийг нийтэлжээ. Тэрбээр "Энэ өдрүүдэд Вашингтон хотод Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2025 оны хаврын уулзалт болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трампын явуулж буй тарифыг (импортын татвар) огцом өсгөх бодлого, худалдааны дайн болон бодлогын тодорхой бус байдлаас шалтгаалан ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа мэдэгдэхүйц бууруулжээ.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийг анх 3.3%-иар өснө гэж тооцож байсан бол 0.5 нэгжээр буулгаж 2.8% болгожээ.

Өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлтийг ч мөн бууруулж тооцжээ. Тухайлбал АНУ-ын өсөлтийг 2.7%-иас 1.8%, Германы өсөлтийг 0.6%-иас 0.0%, Их Британы өсөлтийг 1.6%-иас 1.1%, Японы өсөлтийг 1.1%-иас 0.6% болгон тус тус бууруулж тооцоолжээ.

Манай худалдааны гол түнш Хятадын 2025 оны өсөлтийн таамаглалыг өмнөх 4.6%-аас 4.0% болгон 0.6 нэгжээр бууруулжээ.

Эндээс юу харагдаж байна вэ гэвэл “Худалдааны дайнд ялагч байдаггүй” гэдэг нь олон улсын эдийн засагт батлагдсан аксиом юм шүү гэдгийг л сануулж байна. Хожих орон үгүй, бүх тал хохирдог. Өргөн хүрээндээ бүх дэлхий хохирдог.

Хятадын өсөлтийг 0.6 нэгжээр бууруулж тооцсоныг шийдвэр гаргагчид онцгой анхаарах хэрэгтэй. Манай экспортын ихэнх нь Хятадаас хамааралтай тул Хятадын өсөлтийн сааралт манай экспортод сөргөөр нөлөөлнө!" хэмээжээ.

legacy:Hurelbaatar gishuun/hurel.png
Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Энэ худгайч хятадын э/засагт их санаа зовж бгаа бололтой. Аргагүй юмдаа. Хүүхэд нь юм чинь. Хувхай золбин.

  • З
    Зочин1 жил өмнө

    Монгол бол монголоо сүйрүүлсэн монголжсон бол монголыг сүйрүүлсэн ийм л нөхдүүд төр засагт оршсоор ирлээ дээ монгол хүмүүст их л халгаатай монгол газар нутагт гамшиг болсон

  • З
    Зочин1 жил өмнө

    Олигтой хүн бишээ

  • З
    Зочин1 жил өмнө

    SAWI80 955877

  • З
    зочин1 жил өмнө

    Хятадуудаасаа мэдээ авчээ. Чухал анхааруулга байна. Өөр юу гэж байна цаадуул чин

  • З
    Зочин1 жил өмнө

    Нэг ийм дурак байсан одоо хэрэггүй шүү. Чадваргүй дээр мэргэшсэн хулгайч

  • З
    Зочин1 жил өмнө

    Аргентин анх удаа эдийн засагч хүн төрийн тэргүүнээрээ залж татвараа багасгасан

  • З
    Зочин1 жил өмнө

    Эдийн засагч хүн одоо ус агаар мэт хэрэгтэй байна

  • З
    зочин1 жил өмнө

    чамтай чамгүй мэдэнэ хулгайчаа

  • З
    Зочин1 жил өмнө

    Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин1 жил өмнө

    VANXANDI BOOBN XXOOD ANUSDI XUCHINDUULI80 955877

  • А
    анхаа1 жил өмнө

    Хотгор шанага