“С.Бямбацогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бүтээл гэж үзэхгүй“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:Byambatsogt gishuun/2024/bya.png

УИХ-ын чуулганаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Бямбын урилга" нэвтрүүлэг хийж байгаа С.Бямбацогт сайдыг СЭТГҮҮЛЧ гэж үзэх үү. Энэ нэвтрүүлгээрээ хүн гүтгэвэл яах вэ" гэсэн асуултыг тавьсан юм.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "С.Бямбацогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүл зүйн бүтээл гэж үзэхгүй. Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаараагүй тохиолдолд хуулиар хамгаалагдахгүй" гэв.