Талийгаач Л.Орхоны найз Г.Золзаяа: Маргааш нь уулзаж массажанд орох цаг товлоод явж байсан хүн амиа хорлосон гэж огт бодохгүй байна

Нийгэм
Bolortengis
Унших: 4 мин 28 сек
180
legacy:bmedee/f4ea9950ba6a44f5823fb0768ce8e780.jfif

Талийгаач нас барахынхаа өмнөх өдөр буюу 5-р сарын 8-ны өдөр багын найз Г.Золзаяатайгаа уулзаж, 5-р сарын 09-ний өдөр хамт массажинд орохоор цаг товлоод салсан байдаг. Талийгаачийн багын найз Г.Золзаяатай болсон явдлын талаар ярилцлаа.

Талийгаачтай та яг хэзээ уулзсан бэ?

-Найзыгаа нас бардаг тэр 7 хоногт би Тайландад очсон юм. Мягмар, лхагва, пүрэв гарагуудад бид 2 дараалан 3 өдөр уулзаж цагийг хамт өнгөрөөсөн. Тэгээд маргааш нь дахин уулзаж, хөлийн массажанд орохоор цаг товлоод салсан ч тэр шөнө тийм харамсалтай явдал болсон байсан.

Тантай уулзах үедээ сэтгэл санаа нь ямар байсан бэ. Сэтгэлээр унасан, гуньж гутарсан шинж байсан уу?

-Ямар ч тийм шинж тэмдэг байгаагүй. Удаан уулзаагүй болохоор, хүүхдүүдийнхээ тухай ярьж, Бангкокт амьдрах сайхан байгаа тухай л ярьж байсан. Хамтдаа зураг хөргөө даруулж, цагийг хөгжилтэй өнгөрөөж байгаад л бид салсан. Тэгээд нас барчихсан гэхээр нь итгээгүй.

Энэ мэдээг та хэзээ нь дуулсан бэ?

-Тэр өдрийн шөнө нь мэдсэн. "Ажлаа тараад найз нь холбогдъё" гээд салсан байсан. Тэгээд 6 цаг өнгөрөөд холбогдохгүй байхаар нь би 8 өнгөрөөд мэссэж бичсэн юм. Гэтэл хариу байхгүй. Тэгэхээр нь ажил нь амжаагүй юм байлгүй дээ гээд байж байтал манай 10 жилийн хүүхэд "энэ үнэн үү ийм мэдээ явж байна" гээд мэдээний линк өгсөн. Тэгж л анх мэдсэн.

Гадуур явж байгаа албан бус мэдээллээр бол нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байсантай холбоотой гэж яригдаад байгаа. Энэ тухай талийгаач танд ярьж байсан уу?

-Үгүй. Өмнө нь огт тийм зүйл хэлж байгаагүй. Надад ярьж байгаагүй ч гэсэн тэр нь үнэн гэдэг нь одоо мэдэгдэж байна л даа. МИАТ-д ажилладаг манай танил хүртэл “аль дээр үеийнх шүү дээ” гэж байхыг бодоход гэр бүлээс гадуурх харилцаа байсан нь бол үнэн юм шиг байна билээ.

Өмнө нь ар гэртээ асуудалтай байгаа, нөхөртэйгээ таарамжгүй харилцаатай байгаа гэж мэдрэгдэх зүйл байгаагүй юу?

-Байгаагүй. Харин ч их ирээдүйнхээ тухай ярьдаг хүн байсан. Бага хүү нь даунтай болохоор хүүгийнхээ төлөө гээд өөрийгөө боловсруулж, мастер хамгаалаад явж байсан. Хүүтэйгээ насныхаа эцсийг үзнэ, хамт өтөлнө гэж ярьдаг байсан хүн шүү дээ. Ялангуяа өвчтэй бага хүүгээ орхиод амиа хорлох хүн биш. Гэр бүлийнхээ төлөө л амьдарч байсан хүн гэж боддог.

Хэр сэтгэлийн тэнхээтэй хүн байсан юм бол. Ямар зан чанартай хүн байсан бэ?

-Ер нь бол маш өөдрөг хүн байсан. Хэний ч тухай хэзээ ч муу хэлж байгаагүй. Найзууд хов жив ярихад “шалтгаан байсан байлгүй дээ” гэдэг тийм л сайхан сэтгэлтэй, шударга хүн байсан. Сэтгэлийн хаттай, сэтгэлийн зовиураа харуулаад байдаггүй хүн л дээ.

Та талийгаачийн нөхөр, Элчин сайд А.Төмөрийг сайн таних уу ?

-Би сайн танихгүй. Хуримаа хийгээд удаагүй байхад нь нэг удаа уулзаж байсан. Талийгаач нөхрөө тэр үед найзуудтайгаа танилцуулсан юм. Гэр бүлээрээ бол нэг их уулзаж байгаагүй.

Та хоёр дахиж уулзахаар тохироод салсан гэж байна. Энэ тухайгаа дэлгэрүүлж яриад өгөөч. Уулзаад юу хийхээр төлөвлөсөн байсан бэ?

-Тайланд массажаараа алдартай. Тэгээд хэрэг гардаг өдрийн маргааш өдөр нь хөлний массажанд орохоор тохироод, маргааш ажлаа тараад надруу ярина гээд салсан. Бид 2 өмнөх өдрүүдэд нь уулзахдаа дэлгүүр хэсээд хөл өвдчихсөн байсан. Тэгээд массажанд орохоор тохирсон.

Та гэрт нь очсон уу ?

-Очоогүй. Миний байрлаж байсан буудлаас ойрхон байдаг гэж байсан. Тэгээд бид 2 буудлын ойр хавьд байдаг том mall-д уулзаж байсан.

Амьдралынхаа асуудлын тухай, гэр бүлийн амьдралынхаа тухай найзууддаа ерөөсөө ярьдаггүй байсан уу?

-Ярьдаггүй байсан. "Манай хүн ажил ихтэй, завгүй байдаг болохоор бид 2 бараг тааралддаггүй" гэж ярьж байсан. Асуудал байгааг мэддэггүй байсан учраас гэр бүлийн амьдралынх нь талаар сонирхож асууж ч байгаагүй юм байна.

Та ар гэрийнхэн, ээж, эгч дүү, хүүхдүүдтэй нь холбоотой байдаг уу. Одоо ямархуу нөхцөл байдалтай байна?

-Эгч, дүүтэй нь холбоотой байдаг. 10 жилдээ бид нэг сургууль, ойролцоо амьдардаг байсан болохоор ер нь ойрхон байдаг. Гэнэт ийм зүйл болсон болохоор итгэж чадахгүй л байцгаах шиг байна билээ. “Яагаад ч амиа хорлох хүн бол биш. Гурвын гурван хүүхдээ үлдээх хүн биш. Тийм сэтгэлзүйтэй хүн биш болохоор ямар нэг зүйл болсон байх” гэж ярьж байгаа.

Элчин сайд А.Төмөрийг гэртээ орсноос хой 10 гаруй минутын дараа Бангкокийн цагдаагийн газар дуудлага бүртгэгдсэн гэдэг албан бус мэдээлэл байгаа. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

-12 өнгөрөөж нөхөр нь гэртээ ороод осол нь 12 цаг тавин хэдэн минутад болсон гэж байсан. нөхөр нь яахаараа ч шөнө дунд гэртээ ирж байдаг юм. ажлын өдөр шүү дээ.

Талийгаач ямар ажил хийдэг байсан юм бол?

-Элчин дээрээ туслах хийдэг гэж байсан.

Ээж нь өндөр настай хүн гэсэн. Яажшуухан байгаа юм бол?

-Мэдээж маш хэцүү байгаа нь ойлгомжтой. Найз минь надаар ээждээ юм явуулсан юм. Түүнийг ээжид нь хүргэж өгөхөд үнэхээр хэцүү байсан.

Та нас барахынх нь өмнө уулзсан хамгийн ойрын найз нь. Амиа хорлосон гэдэгтэй санал нийлэх үү?

-Би бол огт санал нийлэхгүй. Амиа хорлох гэж байгаа хүн инээж хөөрөөд, маргааш нь массажанд орох цаг товлоод явж байхгүй биз дээ. Тэр гэр бүлээс гадуурх харилцаатай байснаас болж амиа хорлосон гэж байгаа бол тэр харилцааг нь хэдэн жилийн турш мэдэж явсан хүн гэнэт тэр өдөр л амиа хорлохоор шийдчихнэ гэж байх уу. Би бол огт санал нийлэхгүй байна.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/05/25

    Хятадын эрлийз хурлийз нар бол хүнийг хайрлах сэтгэлгүй /ген нь тийм/ хатуу сэтгэлтэй муухай хүмүүс байдаг юм билээ. Төмөр бол тэдний л нэг харваас хужаа царайтай харагдаад бгм.

  • З
    Зочин2025/05/25

    Xamgiin unend oirxon xuvilbar bol tsoxij alchixaad uuruu usersen bolgoj shideed zoduuriin sharxtai tsogtsos geriinxend n uzuulj boloxgui tul mash yaraltai amjij chandarluulsan. Tailandiin tsagdaag undur xaxuuldaj zolgui toxioldol uuruu usetsen gesen dugnelt garguulsan.

  • N
    Novsh2025/05/24

    Erx tanxi elbeg xangaluun osson,yalanguya buruu gariin xar mongoor tuilj xyn chanaraa xoldoo chirsen byxel byten ye shineer garch irj uls niigem buzarlax bolloo. Odoo byr 3 daxi ye bolox ach zee nar ni sutguuli,tsetserleg buzarlaj amitnii xyyxdyyd zodoj nydej,tamxi ... uruu tataj baigaag shudarga shyyx l zogsoj ariusgaj chadna.

  • З
    Зочин2025/05/24

    зангиатай алуурчин

  • З
    Зочин2025/05/24

    Авгай хүүхнүүдээс их зүйл гарна. Энэ хүүхнийг шалгавал зохих юм биш үү? 3 өдрийн турш хов базсан байшдээ. Энэ гар тэр эхнэрийг нь юу гэж ч хатгасан юм билээ! Оюун-Эрдэнийн бэр шиг өөрийгөө бариад өгчихөж байгаан бишүү!

  • З
    Зочин2025/05/24

    Bichij bgaa yum harvaas demiirsen galzuu .

  • З
    Зочин2025/05/24

    Hujaa tsus yariad mangaraad ehelsenuu mal ork chine!

  • З
    Зочин2025/05/24

    Amarsanaa gej hogiin arhichin, zavhai, shunaltai, hunii muu uzeh durtai hyatadiin erliiz uvgun bii. Olon ch ohid, huuhnuudtei yavaldaj ehneree zovooson doo. Huuliinhan andahgui. Alim modnoosoo hol unadaggui gegcheer huu ni yalgaagui l amitan baina.

  • З
    Зочин2025/05/24

    Diplomat erhtei Tumuriig Tailandiin tsagdaa shalgahgui, hudlaa helj 49 honog bugej baigaad hergiig martagnuulah arga sedej dee. Tataj avchraad mongold shalgah heregtei. Uuruu gerchiig ustgasan gedgee notlochihood baihad, aaviig ni gemt hergiig nuun daragduulsan ham heregteneer tataj shalgaval taarna.

  • З
    Зочин2025/05/24

    нөхөр нь элчин, эхнэр нь туслах. Нэг дор ажилладаг хүмүүс хэн хэдэн цагт ажлаасаа тарж байгааг мэддэг байх нь тодорхой. Талийгаачийг өнгөрдөг орой нөхөр нь нөгөө гичийтэйгээ уулзаж ирээд уурандаа эхнэрээ зодсон. ухаангүй болонгуут нь нямдоржийн технологиор ухаангүй эхнэрээ өндрөөс авч шидсэн. Амиа хорлосон болгоход амар гэж сэтгэсэн нь тэр. лалрын хужаа нар МОНГОЛЧУУДЫН АМИАР наадаж байна. НӨХӨР НЬ АЛСАН. ээж, ах дүү нарт нь үзүүлж харуулахгүйгээр шууд чандарлана гэдэг бол гэмт хэргийн ул мөрөө НУУХ ГЭСЭН ҮЙЛДЭЛ. МУУ АЛУУРЧИН

  • З
    Зочин2025/05/24

    Угаасаа нарцисст манипулятор биз дээ тэр Төмөр чинь. Салах гэхээр ээж дүү нь гуйгаад л гэсэг байсан. Элчингийнхэн нь мэднэ шүү дээ. Яахаараа бүгд таг байгаа юм бэ. Нас барсан эмэгтэй бол үнэхээр сайн ч эмэгтэй, сайхан ч эмэгтэй, жинхэнэ сайн эзэгтэй байсан шүү. Амарсанаа өвгөнийг хамт ажиллаж байсан хүмүүс нь мэднэ шүү дээ хөгийн хонзонч өвгөн, ёстой нөгөө хөлдүү, хүн өрөвдөж ч мэдэхгүй хүн шүү дээ.

  • З
    Зочин2025/05/24

    Nuxur n alsan n todorxoi bna.

  • Z
    Zochin2025/05/23

    Chi setgets medrelee shalguul. Yuun haa hamaagui huniig heregt hutgaad bgaan. Medrel muutaim be

  • S
    shurguu hiudeg avgai bna shuu shalga2025/05/23

    ene balai har avgaig sain shalgah heregtei.gemgui tsarailj bgaad hergiig uur tiish ni erguuleh taktik haragdaj bna.bas yamar munguuruu tend ochood delguur heseed yvj baiv .yagaad taliigchiin oir buudald bairlah bolov gedgees murdluguu yvuulj ehel...end bas bohie myngu ugaaltiin uner unerteed bna

  • З
    Зочин2025/05/23

    Намнам дагасан өлөн Авилгач хулгаач хагартлааа баяжсан лалруудын хүүхдүүдч маш дээрэнгүй болсон байдагшдэээ олон хүүхэн шуухан эргүүлдэг сольдог болж бүтэхгүй зүйл хиии дэг ч зүгээрл үлдэж чаддаг лалрууд

  • З
    Зочин2025/05/23

    Тэгвэл яагаад амиа алдсан нь хэнд ч ойлгомжтой бн.

  • З
    Зочин2025/05/23

    Манай монгол эрчүүд жаахан албан тушаал мөнгтэй болхоороо банзалдаад алга болдог ер нь тийм нөхөр нь алсан юм бишүү новш чинь

  • З
    Зочин2025/05/23

    SEKSEER MASSAJLI SEKSEER VANXANDI BOOW XXI ANUSDI80 955877