ГОЛ ДҮР: Ялагч

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин 27 сек
30
legacy:agshin/494866529_576433688837687_8730653853664099319_n.jpg

Тайзны уран бүтээлчдийн шандасыг сорьдог, тэдний хувьд олимп гэгддэг “Гэгээн муза-18” өнгөрсөн бямба гарагт шилдгүүдээ тодруулж, Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин, Т.Энэрэл “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийг хүртэв. Тэрбээр хоёр дахь удаагаа “Гэгээн муза” наадмын шилдэгийн цомыг хүртэж буй нь энэ. Маргааш нь буюу 5-р сарын 25-нд тэрбээр ням гарагийн үдэш бүр үзэгчдийг зурагтынх нь өмнө суулгадаг “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар тодров.

Харин өнөөдөр буюу 5-р сарын 26 бол түүний төрсөн өдөр. Эгдүүтэй, элдэвтэй, үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин бүсгүй эдгээр өдрүүдэд жинхэнэ гол дүр байлаа. Тэр тайз, дэлгэцийн урлагт “бяр”-тай уран бүтээлч гэдгээ батлан харуулсаар буй. 2010 онд их сургуулиа төгсөөд л Монгол туургатан театрт жүжигчнээр орж, театрын анхны дүрээрээ буюу “Миний чинь зоригт бяцхан найз” хүүхдийн жүжгийнхээ дүрээр “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгээр тодорч байв. Харин хоёр дахь “Гэгээн муза”-гаа тэр өөрийн хань жүжигчин, найруулагч О.Итгэлийн найруулсан “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн Констанция Бонасьегийн дүрээр хүртлээ. “Сүрэг”, “Шар гэгээ” тэргүүтэй дэлгэцийн уран бүтээлүүдээрээ ч тэр Монголын толгой жүжигчдийн нэг гэдгээ батлан харуулсан өөрийн цаг үедээ өнгөлж яваа авьяаслаг уран бүтээлч юм. “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт оролцож, олон авьяаслаг уран бүтээлчдээс тодрон сугарч мөн л шилдэгийн цомыг гартаа атгав.

Энхрий бас эгэл оршихын үнэ цэнийг тэр энэ шоугаар харуулав.

Хөдөлмөр, хөлс, хичээл зүтгэл чин сэтгэлтэй хоршихдоо амжилт, ялалтыг авчирдагийг ч бас тэр үзүүлэв. Хайр татам, дур булаам байхын жинхэнэ утгыг түүнээс харав. Тэр яалт ч үгүй ялагч байлаа. Тэр яалт ч үгүй гол дүр байлаа. Магад өнөөдрөөс ч өндөрт дүүлэх зуу зуун маргаашууд түүнийг хүлээж буй билүү хэн мэдлээ. Өнөөдрөөс өөр олон өдрүүдэд гол дүр байхыг хүсье.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ⁸. 9

  • З
    Зочин

    ⅞ 9 6 ⅞ ⅞y

  • А
    Арайчдээ

    Инээдмийн сонгодог бүжгийн шоу зохион байгуулж байгаа юм шиг болоод өнгөрлөөшдээ. Урлагийн тэр дундаа сонгодог бүжгийн хэв маягийг яаж гутааж байна. Үзэгчид оролцогч нар бүгд гайхаад харж байнашдээ. Ая хэмнэл тааруулаад хөдлөөд байвал түрүүлчих юм байна гээд олон залуусыг төөрүүлэх зорилго агуулчихлаа. Эсвэл монголчууд ийм л харалган бүдүүлэг хүмүүс гээд байгаа юм уу