Б.Нацаг: Би аль ч утгаараа жагсаалыг эсэргүүцээгүй шүү. Жагсагч залуусаараа харин ч бахархаж байгаа

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин 12 сек
160
legacy:agshin/naagiy1.jpg

"Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Нацаг "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн 42 км ангилалд амжилттай гүйж бариандаа орсон юм. Тэрбээр бариандаа орсны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Залуучууд сүүлийн 2 долоо хоногт талбай дээр жаахан онцгүй зүйл дээр цуглаж байсан. Харин өнөөдөр энд маш гоё эрч хүчтэй харагдаж байна. Ийм гоё зүйлийн төлөө цуглаж байгааг харах сайхан байна" хэмээсэн нь цахим орчинд зарим иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл тэрбээр энэ үгэндээ өөрийн цахим хаягаараа дамжуулан тайлбар хийжээ. Тайлбарт " Марафоны дараа өгсөн ярилцлага маань буруу ойлголт өгсөнтэй холбоотойгоор хувиасаа залруулга хийх хэрэгтэй гэж бодлоо. Би аль ч утгаар нь жагсаалын эсрэг байр суурь илэрхийлээгүй бөгөөд миний хэлэх гэсэн санаа нь Монголын залуучууд тэмцэх хэмжээнд хүртлээ туйлдаж, олон өдрийн турш нэгдэн цуглаж, улс орны хувьд хүндхэн бөгөөд чухал өдрүүд өнгөрч байсан бол зөвхөн марафонтой тэр өдөр эерэг зүйл дор баяр хөөр дүүрэн нэгдэцгээсэн. Тэр олон залуусыг хараад маш ихээр бахархсан гэсэн санааг хэлэхийг хүссэн юм. Би хамтдаа марафонд оролцсон нас насны гүйгчдээрээ ч бахархаж байна. Мөн үе тэнгийн жагсагч залуучуудаараа ч бахархаж байна. Тэр ярилцлагыг өгөх үед би дөнгөж 42 км замыг гүйж дуусаад амьсгаа ч авч амжаагүй байсан тул санал бодлоо цэгцтэй илэрхийлж чадаагүй нь миний алдаа дутагдал мөн билээ. Аливаа зүйлийг зөв талаас нь ойлгож, тунгаадаг та бүхэнд баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү" хэмээжээ.

legacy:agshin/494815092_2632058123656530_7557563923832841546_n.jpg
Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ухаалаг, өөрийн гэсэн бодолтой, зорилготой, хөөрхөн л хүү байна лээ. Эцэгийн үйл тусдаа шүү дээ.

  • Г
    Ганаа

    Мөнгөний төлөө жагсаж байгаа банди нар зайлаа

  • Ү
    үглээ.өвгөн

    Хуурамч Харвард курсийн ЕС ОЭ огцрохгүй удаад дэмий дээ!Цаг нь болжээ .Яваач!

  • З
    Зочин

    Юуны төлөө жагсаж байгаагаа мэдэхгүй мөнгө авч цуглаж байгаа тэнэгүүдийг заавал зөв гэж хэлэх хэрэггүй Тэд өөрийн гэсэн үзэл бодолгүй хүний гар хөл болж амьдралаа залгуулж байгаа залуус нэртэй тролууд

  • З
    Зочин

    Чиний үр хүүхдээс ялгаа юу байна. Хүний үрийг элдвээр хэлснээр чиний хүүхэд хартхэл амыг чинь үүрнэ. Амьдрал үзүүлээд өгнөө.

  • З
    Зочин

    Тэнэг атаархуу амьтан бэ. Чамаас илүү амьдралтай байна гээд дургүй чинь хүрээд байна уу. Тэгэх тусам чи өөдөө нар харахгүй дээ

  • З
    Зочин

    Тийм шүү дээ. Хэн нэгэнд таалагдаөгүй бол буруу, муу гэсэн үг биш. Ардчиал гэж байгаа бол хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Өөрт нь таалагдаагүй бүрийг сөргөөртхарж шүүмэилдэг мэддэг мэдээлэгүй ард түмэн үнэхээр зэвүүтэй юмаа.

  • З
    Зочин

    Энэ их онцгүй гадаадад өссөн, монголын талаар ойлголтгүй залуу байна. Манай улсаас зайлаа.

  • З
    Зочин

    Эхэндээ зөв л хэлсэн байсан.Яагаад хэлсэн үгнээсээ буцдаг юм бэ.Хүн яагаад үзэл бодлоо илэрхийлснийг гуйвуулж заавал жагсагчдыг дэмжих ёстой гэж.Чамайг энэ танхай залуучууд дарамталсан юм байна л даа.

  • З
    Зочин

    Бүгд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ш дээ, хэн нэгэнд таалагдар гэж худал ярих уу!!!

  • З
    Зочин

    Bayariin tom ohin nandingiin huu. Uvuu ni avilgalaar l bajsan shar senjilsen ivgun

  • З
    Зочин

    Луйварчны бэлтрэг

  • З
    Зочин

    nusaak

  • З
    Зочин

    Хэдэн хөлсний бацааныг эсэргүүцсэн ч яадаг юм

  • З
    Зочин

    ANUSDI80955 877VANXANDI

  • З
    Зочин

    NUSAN JOR CHAMD XAMAAGUI. ODII XVRTEL SURSAN MONGOO TAILBARLA.