Т.Мөнхсайхан: Иргэд 14 хоногийн дотор ХСҮТ-д оношоо тогтоолгодог болно

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
130
legacy:agshin/monkh.jpg

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хавдрын эмчилгээг оочир дугааргүй болгох асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хавдрын эмчилгээний хүлээгдлийг 1 сар болгох боломжтой учраас би хэлсэн. Туяа эмчилгээ гэхэд 40 хоногийн оочиртой байсан бол өнөөдөр ямар ч оочиргүй болсон байна. ХСҮТ дээр ирдэг ихэнх ачаалал аймаг, орон нутаг, дүүргээс ирдэг байсан бол одоогийн байдлаар 18 аймагт хавдрын эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Ирэх сард 3 аймгийг оруулна. 3 дүүрэгт хавдрын төвийг байгуулж байна. ХСҮТ дээр ирж байгаа ачааллын урсгалыг бид 2 ангилж байгаа. Оношоо тодруулахаар ирж байгаа хүмүүс хяналтад байгаа хүмүүстэйгээ холилдохоор ачаалал ихсээд байгаа юм. Тиймээс энэ 6 сард багтаад ХСҮТ дээр оношоо тодруулахаар ирж байгаа хүн 14 хоногийн дотор оношоо тодруулдаг болно. Хяналтад ирж байгаа хүмүүсийг аймаг, дүүргүүдэд авах боломж нь бүрдсэн урчаас тийшээгээ явах саналыг тавина. Иргэн өөрөө ХСҮТ-д эмчлүүлэх хүсэлтэй байгаа бол оочир дугаартаа оруулаад үйлчилгээ үзүүлээд явна" хэмээлээ. Мөн тэрбээр 13А маягтыг бүрэн цахимд шүлжүүлнэ гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Т-1 новшоо маргааш нь хариугаа авдаг байх ёстой

    Чи өөрөа 14 хоногийн дараа аваарай морь минь

  • З
    Зочин

    СХД - ийн эмнэлэгт хэвтэхэд ( Цамбагаравын хажууд) эмч нь бүх эрхтэнд эм бичиж өгчихөөд өөрөө ч олдохгүй, бусад эмч нар нь ийшээ тийшээ явсан гээд өмөөрсөөр байтал гарах болсон. Бас 3 р эмнэлгийн зам дагуу байрлалтай элэгний төвийн дээр 3 давхарт байрлалтай эмнэлэгт хэвтсэн. Бүдүүн эмч гэх авгай орой болгон архидаж, маргааш нь бүхэл бүтэн нэг өрөө эзлэн дусал залгуулж хэвтэхийг ноль орох бүрт хардаг байлаа. Хамгийн эмгэнэлтэй нь Хөвсгөл, энд тэндээс ирсэн 8 хүн элэг, эмэгтэйчүүд, ходоод, уушиг гээд бүгд өөр өөр оноштой өвчтөнд яг адил витамин, дусал хийж байгааг хэд хоноод мэдэрсэн. Хэлтэл манай тактик, та нарын хордлого тайлж байна гэж билээ. Хөвсгөлийн өвчтөнд та ходоодны хавдартай байж магадгүй. Сонгдо орж шинжилгээ өгөөрэй гэж гарахад нь хэлж билээ. Хавдартай хүнд 7 хоног өөр эмчилгээ хийсний дараа хэлж байхыг сонссон. Тэр өвчтний төлбөр чухал байсан гэлтэй... Өрхийн эмч нарын мэдлэг чадвар дутмаг. Тэгээд яах уу яах уу гэж нярайг үзээд ч асуудаг...

  • З
    Зочин

    Үйлчилгээ ээлж дугаар , харилцаа нойл байгаа хэвээрээ шүү. 3 сар гаран таван цул, үе мөч, мэдрэлээ дүүргийн эмнэлэгт үзүүллээ. Яг өвдсөн үед яаралтай тусламжийн үйлчилгээ авч авагдсан. Амбултораар үзүүлэхэд ч гооигүй юм. Хувийн анагаах төгссөн эмч нар ч маниасаа дор онош тавиж чадахгүй, тэхэн шээг гэдэг ургамал мэддэггүй юм байна. Чагнуур зүүсэн эмч үзэж онош тавихыг нэгийг ч харсангүй

  • Z
    Zochin 1

    Туяа эмчилгээ,аппарат эвдэрсэн гээд ,очёр дугаар өгөхгүй л байсандаа.

  • Z
    Zochin

    Хичээгээрэй. Хийх юм маш их байна.

  • З
    Зочин

    ЗӨВ. СЭТГЭЛ БАЙВАЛ БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ

  • З
    зачин

    ТАНАЙ ГЭМТЛИЙН ЭМНЭЛЭГ ЧИНЬ МРА ШИНЖИЛГЭЭНИЙ АППАРАТ БАЙХГҮЙ БАЙНА. ХҮМҮҮС ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХӨНГӨЛӨЛТӨӨ ЭДЛЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА. ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ХАЖУУД ХУВИЙГ ЭМНЭЛЭГ АЖИЛЛУУЛЖ ЯМАР Ч ДААТГАЛГҮЙ ИРГЭДИЙН МӨНГӨӨР МРА ШИНЖИЛГЭЭ РҮҮ ЯВУУЛЖ БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДЭЭР БИЗНЕС ХИЙСЭН ТОГТОЛЦОО УДАХГҮЙ НУРЖ УНАНА. ТА НАР НЮРНБЕРГИЙН ШҮҮХЭЭР ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТ ОРОХ ӨДӨР ИРНЭ ШҮҮ. ЭМЧ НАРТ ЯМАР ГАДААД УЛС ТӨРИЙН МЭДЛЭГ АЛГА

  • З
    Зочин

    Шийдвэрийн хэрэгжилт цаг хугацааны уртад л үр өгөөжтэй эсэх нь мэдэгдэг

  • З
    Зочин

    Амжилт

  • З
    Зочин

    Дараалалгүй эмчилгээ хийж болж л байна ш дээ 🤗. ХҮСТ-ийн Өмнөх дарга нь юу хийж бсан хүн вэ? ...... мууухай хүнд сурталтай.

  • З
    Зочин

    Irgedvemnelgin tuslamj daatgalaaraa avch chadahgui bna

  • З
    Зочин

    Бусад нэн хүндрэлтэй өргөжүүлэн тэлэх өвчтний тоо эрс нэмэх эмнэлэгийн нэг бол СЭМҮТ. Мэргэжлийн эмч нар ажиллуулах эм тариандаа анхаарах цаг болсон. Зөвлөхөөр чадвартай багш эмч нарыг тавих. Сэтгэцийн өвчнөөр эрүүл байсан хэн ч өвдөж болох аюултай . СЭМҮТ ийн ажилчид нь маш муу бай комьпютер дээрээ ажиллаж чадахгүй дугаар авахаас эхлээд л өвчтнөө стресстүүлж байна.

  • З
    Зочин

    13 А болих.