Дуучин Т.Баясгалан, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэр хуульд нийцээгүй гэж дүгнэжээ

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
70
legacy:2025/12/baaa.jpg

Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдож, анхан шатны шүүхээс тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн. Тэгвэл давж заалдах шатны шүүх өчигдөр /2025.05.27/ хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэжээ.

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэж үзэн цагаатгасан байдаг.

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгч Б.Цэрэндорж болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ахмад

    Хүний шунал дуусахгүй юм даа.Хайран сайхан нэр хүнд .

  • З
    Зочин

    Баясгалан ч чадахгүй бх, Батбаяр бол болохгүй ээ гэсэн ч чадах хүн

  • З
    Зочин

    Мөнгөтэй зальтай хүн л дийлддэггүй нийгэмдээ. Овоо эр юм даа. Хаа хүрэхийг нь харж л байя.

  • З
    Зочин

    Хулгайч луйварчдыг өршөөж давруулж болохгүй. Хоёр луйварчинг хөрөнгийг нь хураагаад шоронд хий

  • З
    Зочин

    Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг халах хэрэгтэй. Авилага ашиг сонирхлын зөрчил байна. Үйлдлээрээ батлаад өглөө. Ингэж л шүүх засаглалд цэвэрлэгээ хийх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    хахуульчдийн халаасанд л нийцэх байх