Зөвшөөрөлгүй байршуулсан гараашуудын оронд 64 машины авто зогсоол хийлээ

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
10
legacy:agshin/g1.jpg

Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 14а байрны урд талд зөвшөөрөлгүй байршуулсан 53 гараашийг өнгөрсөн онд буулгаж, газар чөлөөлөлт хийсэн. Газар чөлөөлөлт хийсэн энэхүү байршилд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар иргэдийн саналын дагуу 64 машины авто зогсоол бүхий тохижилтыг хийлээ.
Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам дагуу баригдсан зөвшөөрөлгүй, хуучны тоосгон болон төмөр гараашуудыг буулгах, газар чөлөөлөх ажлын хүрээнд 2024 онд тус байршилд байсан гараашуудыг албадан буулгасан юм.

legacy:agshin/g2.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    И

    Хажууханд нь СБД -н 2р хороо, 26р байрны ард буулгасан гараажуудын газрыг тохижуулаагүй, хог шороо бужигнасан, гараажууд байснаас дордоод цонхоос онгойлгож болохгүй байна !