Н.Ганибал: Үндсэн дүрмийн төслөө боловсруулахдаа анхан, дунд шатны гишүүдээ төв болгож ажилласан

Улс төр
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин 11 сек
30
legacy:medeeb/491196910_707921894938627_7698492557466015347_n.jpg

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөсөн онцлох үйл явдлуудын нэг бол орон даяар өрнөж буй Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг байлаа. Учир нь улс төрийн намаар дамжуулж төрийн бодлого хэрэгждэг учраас намуудын хөтөлбөр, бодлого нийгмийн анхаарах асуудал юм.

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг намын нийт гишүүд дэмжигчдийн оролцоотой орон даяар 12 хоногийн турш өрнөж, өнөөдөр отгон хэлэлцүүлгээ Төв аймагт хийлээ.

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал "Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж өнгөрсөн гурван сарын хугацаанд боловсруулсан Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Монголынхоо 330 сум, нийслэлийн 240 хорооны гишүүд дэмжигчдийн оролцоотой орон даяар 12 хоногийн турш хэлэлцүүллээ. Хэдийгээр хэлэлцүүлэгтэй зэрэгцээд олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон ч намын гишүүд дэмжигчид маань маш идэвхтэй, өндөр оролцоотой байлаа. Олон ч үнэтэй саналыг хэллээ. Ардчилсан нам гишүүн төвтэй байхын тулд Үндсэн дүрмийн шинэчилсэн төслөө боловсруулахдаа анхан, дунд шатны гишүүддээ төв болгож ажилласан. Харин хөтөлбөр бол улс төрийн намуудад шинэ зүйл. Бид хөтөлбөрөө боловсруулахдаа Монголын онцлог, мөн дэлхийн ардчилсан улс орнуудын сайн туршлагыг эрдэмтдийн багаар харьцуулан судалж боловсруулснаараа онцлог" гэлээ.

Орон даяар өрнөсөн энэхүү хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн нийт 7000 гаруй гишүүд дэмжигчид оролцлоо. Гишүүд зүгээс үндсэн дүрэм хөтөлбөрөө нийт гишүүдээрээ хэлэлцүүлж байгааг сайшаагаад хариуцлагын санкцыг сайжруулах, дүрмийн хэрэгжилтийг хангах саналыг хэлж байлаа.

legacy:medeeb/491185479_1818936782051282_370329888715298404_n.jpg legacy:medeeb/491184254_721175257259584_4285736283162463679_n.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Идэрболд

    Ганинбаас минь АН-ыг чи ийм байдалд оруулсан, БЭТ та 2-ийн хийсэн хуйвалдаан үндсэн хуулийн бус хамтрал чинь урт насалсангүй, чи ажлаа өгөөд Батзандангийн иргэнийн хөдөлгөөний нам руугаа зайл, чи энэ намд анх байсан.

  • Б
    Болд-Эрдэнэ

    24 оны УИХ сонгуульд АН бүрэн ялах боломж байсан гэж АН-ын УИХ дахь бүлгийн дарга нь Цогтгэрэл мэдэгдэж ярьж байсан. АН ялах боломж байхад АН-ын ялалтыг үгүй хийж МАН-нд ялалт бэлэглэж намаа худалсан хэсэг бүлэг хүмүүс бий. Шударга ёс гэж байдаг биздээ АН-ын залуучуудаа та нэр мэдэж байгаа. МАН тай хуйвалдаж АН-ыг албаар ялагдуулсан тэр хүмүүст хариуцлага тооцъе. Орон нутгийн АН-ын гишүүд АН-ынаа жагсаалтанд саналаа өгч, намынхаа төлөө улаа эргэтэл явсан, тэд улны амьдралтайгаа л үлдсэн. АН-ыг эрх баригчдад худалдаж хувьдээ хэсэг бүлэг хүмүүс албан тушаал авч мөнгөтэй болцгоосон. Шууд хэлье /Оюун-Эрдэнийн найз БЭТ Одбаяр/, Лу Гантөмөр, /Сангийн сайд Жавхлангийн найз Ганибал/, Туваан нар МАН-даа ороод АН-аас зайлаарай, та нар АН-ын эгнээнд үлдэх нүүр байхгүй шүү. Та нартай үхтлээ тэмцэнэ шүү. Архангай аймгийн АН-ын хорооны гишүүн Болд-Эрдэнэ

  • М
    Мөнх_эрдэнэ

    Хамтарсан ЗГ албан ёсоор огцорч байгаа тул Лу.Гантөмөр, Ганинбал нар хамтын хариуцлагаа ухамсарлаад ажлаа өгнө үү. Ганинбаал битий гоншигноод байгаарай дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлгээ дуусгана барина нтр гэж шившиг шаав, АН гишүүд бид чамтай чамгүй дүрмийн өөрчлөлтөө хийгээд дээд шүүхэд бүртгүүлчнэ. Чамд хууль эрх зүйн наад захын мэдлэгэ байхгүй тул чиний оролцох хэрэг ч гарахгүй.