Л.Энх-Амгалан: 10-аас дээш жил ажилласан бол суурь тэтгэвэр тогтоолгох боломжтой болно

Улс төр
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин 6 сек
250
legacy:TSEG/hereg/л.энх-амгалан.jpg
legacy:medeeb/jgkgh.jpg

Засгийн газрын өнөөдрийн /2025.06.04/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд нар танилцууллаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын

сайд Л.Энх-Амгалан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. огцорчихоод ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ гэж шүүмжилж магадгүй. Энэ хууль өөрөө цаг хугацаа шаардсан, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх шаардлагатай учраас цаг хугацаа нь ингэж таарлаа. Анх удаа Монгол Улс тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх гэж байна. Энэ хууль батлагдвал нэг эх үүсвэрээс биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Тэтгэвэр авч байгаа иргэдийн 54 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно. Одоо бол 20-оос дээш жил ажилласан даатгуулагч ажилласан хугацаанаасаа хамаараад ижил хэмжээний буюу тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгодог. Үүнийг өөрчил 10-аас дээш жил ажилласан иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан суурь тэтгэвэртээ болох юм. Одоогийн тэтгэврийн тогтолцоо бол 2 дахь хувилбар. Дээр нь бид өнөөдрөөс Хувийн тэтгэврийн хуулийг өргөн барихаар боллоо. Ингээд манай улс тэтгэврийн 3 эх үүсвэрийн тогтолцоотой болох юм.

Мөн өнөөдөр Засгийн газар ажил олгогчдын төлдөг НДШ-ийн 2 хүртэлх хувийг хөнгөлж, иргэний төлж буй НДШ-ийн 4 хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлал болгох хуулийг өргөн барихаар боллоо. " хэмээв.

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ахмад настуудыг доромжилж ханахгүй байна уу.муу тэлээ хурга

  • Ү
    Үочин

    Нэг нь гарч ирээд л өөрчлөөд л

  • З
    Зочин

    ХИЛ ХАМГААЛАХ, ЦЭРЭГ, ЦАГДАА ЗЭРЭГ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГААД ТЭТГЭВЭРТ ГАРАХААР НЬ 80 ХУВИАР ТОГТООДГИЙГ НЬ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ.

  • З
    Зочин

    Ажил олгогчоос тухайн иргэнд хамааралгүй авдаг хувийг БАЙХГҮЙ болгооч ээ. Тэр чинь монгол хүнийг АЖИЛД БИТГИЙ АВ гэсэнтэй утга нэг ДАРАМТ

  • З
    Зочин

    ЗАСАГ НЬ УНАЧИХААД ТЭТГЭВЭР ЯРИХ ЮМ УУ.

  • U
    Ulzii

    Хөгшчүүлийн тэтгэвэрийг хуучнаарн буюу 2р жилээр зээл олгодог болмоор байна.Ер н тэтгэвэрийн зээл чөлөөтэй байх ёстой шүү дээ. Хөгшчүүлийн тэтгэвэрээр хүртэл оролдох юмаа Ариа дэндүү юмах.

  • З
    Зочин

    Засаг төр юмны үнэ өсөөд байна. Үнээ бариад сурчихвал зүгээрсэн.

  • Т
    Туяацэцэг

    10-с дээш ажилласан бол суурь тэтгэвэрийг адилхан тогтоож байгаа бол түүнээс дээш жил ажилласан жилийн нэмэгдлийг 10-с дээш жилд нь тооцно гэсэн үг үү?

  • Z
    Zow

    Муухай0монгол0 3өв

  • З
    Зочин

    Zuv

  • З
    Зочин

    зөв шүү. насаараа улсад ямар ч татвар төлөөгүй хүн, бага цалинтай ч насаараа татвар төлсөн хүн 2 ижил тэтгэвэр авдаг нь үнэхээр буруу. насаараа биеэ нөөж амарчихаад цалин авна гэдэг байж болохгүй асуудал шүү дээ. Энэ байдал ч олон хүнийг татвар төлөхгүй, ажил хийхгүй бэлэнчилж амьдрах хэв маягт шилжүүлсэн

  • З
    Зочин

    Одоо тэтгэвэр нэмэх хугацаа нь болсон, бүх юмны үнэ өсөөд арай л байна шүү Энх-амгалан сайдаа

  • Ж
    ЖАРГАЛ

    ЗӨВ ХУУЛЬ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

  • П
    Пүрэвдорж

    Ер нь бол манай Монгол улсын иргэдийн дундаж наслалт их богиносоод байгаа шдээ. Тийм болохоор тэтгэврийн насыг нааш нь татаад эрэгтэй эмэгтэй гэлгүй 50н нас болгочихмоор бгаам шдээ. Баахан татвар төлж төлчихөөд үр ашгийг нь үзэж чадахгүй унаад өгдөг болсон цаг бна шдээ

  • А
    Ард

    40 жил ажиллаад гарахад саяа төгрөг хүрэхгүй байга, 20 жил ажилласан хүнтэй адилхан гараад байхын сонин шүү

  • А
    Ард

    Шалгаад байх юу байдагын Хууль нь тийм юм чинь

  • З
    Зочин

    Олон юм хуцалгүй ндш төлсөн мөнгийг буцааж өг.

  • З
    Зочин

    Ширээ сандал тайгаа зууралдсан хөгшин авгай нарыг зайлуулах хэрэгтэй. Шүүр ажиллагаа нь яасан бэ

  • З
    Зочин

    Тэтгэвэрт гарах нас нь хүрчихсэн 56 настай эмэгчингүүд байна. Тэд нарыгаа гаргаачээ. Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга отгонсүрэн авгай. Төрийн байгууллагын хувийн компани болгосон

  • А
    Ахмад

    Эрэгтэй 60 нас хүрсэн хүний тэтгэврийг олгох талаар арга хэмжээ авч өгөөч. Одоо 62 нас хүрч тэтгэвэрт гарна гээд байгаа. Үүнийг зохицуулж өгнө үү

  • Н
    Нараа

    1970 оноос ажилласан ахмадын тэтгэврийг яах гэж бгаа юм болоо миний тэтгэвэр тогтоолгохд амласан амралт хасагдсан байсан одоо тэтгэвэр 680 ийг авч бна тэтгэвэртэй нэмүүлмээр бна

  • I
    Irgen

    ygd enged ylgaj bga yum be 70 oniihon bj blhgui yum u tamine

  • З
    Зочин

    79 оноос өмнө төрсөн хүмүүс ямар буруутай болоод 4хувь хадгалуулдаггүй юм бэ

  • З
    Зочин

    70 оноос 79 он хүртлэх хугацаанд төрсөн хүмүүс орхигддог нь ямар учиртай юм бэ

  • А
    Ахмад

    10 аад жил ажиллаад халамжаар 10 аад жил нэмүүлсэн 2008 оноос 2016 оны хооронд сүүлийн 5 жилийг 2000 сая аас дээш төгрөгөөр ндш төлж одоо 1200 аас тэтгэвэр авдаг хүмүүсийн материалыг сайн шалгах хэрэгтэй. Яг анхан шатандаа дээр ажиллаж буй ажилчид нь шалгасан болоод өнгөрдөг