Өргөн хэрэглээний 8 төрлийн барааны үнэ өмнөх 7 хоноос өсчээ

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
20
legacy:medeeb/242496051_4345704875526573_9137155539646804241_n.jpg

Улаанбаатар хотод 2025 оны зургаадугаар сарын 02-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өмнөх долоо хоногоос өргөн хэрэглээний найман нэр төрлийн барааны үнэ өссөн байна. Тодруулбал,

Хонины ястай мах кг тутамдаа 214 төгрөгөөр өсөж 17,357

Үхрийн ястай мах кг тутамдаа 234 төгрөгөөр өсөж 20,716

Үхрийн цул мах кг тутамдаа 262 төгрөгөөр өсөж 23,686

Ургамлын тос 200 төгрөгөөр өсөж 7198

Алим кг тутамдаа 91 төгрөгөөр өсөж 7183

Төмс кг тутамдаа 63 төгрөгөөр өсөж 1446

Байцаа кг тутамдаа 323 төгрөгөөр өсөж 3616

Хүрэн манжин кг тутамдаа 37 төгрөгөөр өсөж 4757 төгрөг болсон байна.

Харин Атар талх 8 төгрөгөөр буурч 2575, Ямааны ястай мах кг тутамдаа 180 төгрөгөөр буурч 13,127, Лууван кг тутамдаа 45 төгрөгөөр буурч 4035, Сонгино кг тутамдаа 26 төгрөгөөр буурч 4794 төгрөг болсон байна.