“Талын салхи” олон улсын мото фестиваль болж байна

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
10
legacy:2025/06/q.webp

“Талын салхи” олон улсын мото фестиваль өнөөдөр /2025.06.07/ болж байна. Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 60 мото клубийн 2000 гаруй мотоцикл сонирхогч, БНХАУ-ын 130, ОХУ-ын 400 орчим, Малайз, Хонгконг, Вьетнам, АНУ, Герман зэрэг олон улсын мото сонирхогчид оролцож байна.

Мото наадамд оролцогчид 12:00 цагт нэгдсэн байдлаар цуваагаар хөдөлж, “Энхтайваны өргөн чөлөө буюу Сүхбаатарын талбай-Улсын их дэлгүүр- Баруун дөрвөн зам-Таван шар-61-ийн гарам-Хүй долоон худаг” гэсэн маршрутаар явах юм.

Арав дахь жилдээ зохион байгуулагдах тус фестивальд энэ жил оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй гэдгээрээ онцлог юм. Өмнө нь дотоодын мото сонирхогчид , клубуудын дунд зохиогддог байсан "Талын салхи" наадам зөвхөн моточид төдийгүй гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татсан зуны томоохон наадам болж хүрээгээ тэлсэн.