“Бүсгүй“ тоглолтод “Уухай“, “Чоно“ хамтлагууд болон 5 залуу дива дуучин оролцоно

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2025/06/503431983_1253955172754962_5423369933555501725_n.jpg

32 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж буй “Хурд” хамтлаг энэ сарын 21-ний өдөр “Бүсгүй” тоглолтоо хийх юм. Хурд хамтлагийн нэрийн маркны нээлт өнөөдөр /2025.06.16/ болж, энэ үеэр тоглолтын талаар мэдээлэл өглөө. Тоглолтод “Уухай”, “Чоно” хамтлагуудаас гадна энэ цаг үеийн 5 залуу дива дуучин оролцох аж. Мөн Зууны манлай дуучин, Поп Дива, МГУЖ Б.Сарантуяа “Хурд”-ын Цогоотой хамтран цоо шинэ уран бүтээлийг хүргэх юм байна. Энэ үеэр тус хамтлагийн фен, ОХУ-ын иргэнд хамтлагийн алтан пянзаа бэлэглэсэн юм.

Тасалбарын хувьд 60.000-500000 төгрөг аж.