Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
М.Уранцэцэг жүдогийн түүхэнд хамгийн олон медальтнаар тодорч, гиннест бичигдлээ
10

МУГТ М.Уранцэцэг дэлхийн жүдо бөхийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигджээ.
Тэрбээр олимп, дэлхийн аварга, тив, дэлхийн цом, гранд слэм, гран при, мастер зэрэг нийт 9 төрлийн олон улсын тэмцээнээс нийт 58 медаль (Алт-21, Мөнгө-16, Хүрэл-21) эх орондоо авчирсан байна.
Тэрбээр жудо бөхийн 48 кг жингийн Дэлхийн аварга (2013), ДАШТ-ий мөнгө (2017), хошой хүрэл медальт, Ази тивийн аварга (2012), ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013), Токиогийн олимпын хүрэл медальт (2021) Монгол улсын эмэгтэй жүдоч.



