ЭЕШ-тай өдрүүдэд зам засварын ажлыг түр зогсоож, нэг ч зам хаахгүй

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
10
legacy:2025/06/zam6.webp

Өнөөдрөөс /2025.06.18/ ЭЕШ эхэлж байгаатай холбогдуулан НЗДТГ-аас зам засварын ажлуудыг түр зогсоож, зам хаахгүй байх шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, ЭЕШ-тай буюу энэ сарын 18-21-ний өдрүүдэд нэг ч зам хаахгүй бөгөөд эдгээр өдрүүдэд төлөвлөсөн бүх зам засварын ажлуудыг хойшлуулах юм байна.

Энэ жилийн ЭЕШ өнөөдөр түүхийн болон англи хэлний хичээлээр эхэлж байгаа юм.