ЭЕШ өнөөдөр хими, газарзүй, нийгэм судлалын шалгалтаар үргэлжилнэ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2025/06/ey.webp

2025 оны ЭЕШ өчигдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр түүх болон англи хэлний хичээлээр эхэлсэн. Харин өнөөдөр /2025.06.19/ хими, газарзүй, нийгэм судлалын шалгалтаар үргэлжлэх юм.

Шалгалтыг энэ сарын 21-ний өдрийг хүртэл 3 өдөр зохион байгуулах юм.

Дараах хуваарийн дагуу шалгалтууд явах аж.

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/

Түүх - 10:00-11:20

Англи хэл - 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/

Хими – 10:00-11:40

Газарзүй – 13:00-14:20

Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/

Биологи – 10:00-11:20

Математик – 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/

Физик – 10:00-11:40

Орос хэл – 13:00- 14:20

Монгол хэл – 16:00-17:20