Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин 26 сек
160
legacy:2025/06/kh.jpg

Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна. Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.

Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.

legacy:medeeb/jgjhk.jpg

Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.

Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Туяанаа2025/06/24

    Муу хүний ажил 2 гэж энэ байхдаа Анхнаасаа ер нь юмаа бодож санаж хийдэггүй юм уу

  • Б
    Батгэрэл2025/06/24

    Шал утгагүй юм мөнгө идэх л арга өх да

  • Z
    Zochin2025/06/22

    Zugeer zail

  • H
    Hen 1en2025/06/22

    Bas yugaa hutsaad unawaa

  • З
    Зочин2025/06/22

    хуцалгүй зайл !

  • З
    Зочин2025/06/21

    Битий шаацгаа

  • З
    Зочин2025/06/21

    Энэ эргүүгийн дээдийг төгссөн 🤬-д коммент бичсэнг нь хардаа хөгжил ярина, хөгжүүлэх гэхээр идлээ уулаа гэнэ. Ер нь юуч хийхгүй байцгаавал хөгжчих байх тиймүү мал амьтнаас дор сэтгэхүйгээ больцгоочихвол хөгжих гээд байна

  • З
    зөв2025/06/21

    дугаарын олон улсын стандарттай болох латин үсэг ашиглавал бүр сайн,тэр дугаарыг лацдаж улсын смч болгоно гэдэг хамгийн зөв шийдвэр.хууль бус дугаар тавьдаг ,гэмт хэрэг үйлдээд олддоггүй гэх мэт олох асуудал нэг мөр шийдэгдэнэ.

  • З
    Зочин2025/06/21

    Хятадууд зайлаарай хошног хошногоо долоогоод зайлцгаа

  • Д
    Дугаар2025/06/21

    Энэ одоо хулгайчуудадл хэрэгтэй байх яаж мөнгө шаахуу гээд өдрийн бодол шөнийн зүүд болж байх шив

  • З
    Зочин2025/06/21

    Зөв шийдвэр, кирилл үсэгтээ дугаар өөр оронд байна уу

  • З
    Зочин2025/06/20

    Ene odoo uur hiih ym oldohgui bgaa ym bhdaa yaaj mungu ideh argaa olj yadah ymaa ain hulgaichuud bvvr arai dawarch bna manaid huul muuli gej bvvr baihaa bolj ee huuliinhan niilj awaad hulgai hiideg boljdee

  • З
    Зочин2025/06/20

    Хужаагаас цахилгаанаа авах гэж байж их хуцнаа

  • З
    Зочин2025/06/20

    МАН НАМЫН ХУЛГАЙЧ НАР АРД ИРГЭДИЙГ БИТГИЙ ДАРАМТЛААД БАЙ МАШИНЫ НОМЁРООР Л СҮҮЛИЙН ҮЁД ДАРАМТАЛДАГ БОЛЖ ДЭЭ

  • З
    Зочин2025/06/20

    Юун бас машины дугаар бас стандарттай боллоо яаж төсвөө хэмнэлт гаргаж эдийн засгийн хямралаас гарч ард түмний амьдралыг дээшлүүлэх вэ гэж байхад өөр хий х ажил зөндөө байхад ингээд сонин мөнгө үрэх ажил яриад сууж байхаар утаа агаарын бохирдлоос сэргийлэх шинэ ажил санаачлан ажлаа хий дээ

  • Б
    Бат2025/06/20

    Гадаадад машинтайгаа явахгүй хүнийг албадаж мөнгө нэхэхгүй биздээ арай тэгж бизнес хийхгүй байх гэж найдаж байна,энэ олон татвар гувчуур чин дэндээд байна