СХД-ийн 32 дугаар хорооны 2.6 км авто замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2025/06/zaa.jpg

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 2.6 км авто зам тавьж буй. Тус замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд 32-р хорооны "Шонхор" худалдааны төвөөс 640 хүүхдийн суудалтай сургууль хүртэл зайнд тавигдах юм. Замын гүйцэтгэгчээр "Экспресс зам" ХХК ажиллаж буй. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа тус авто замыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах юм байна.