Б.Цэрэндаваа Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2025/06/hhhgk.jpg

Энэ оны зургаадугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд Япон улсын Чиба хотод бүсний ангилалтай жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

Тэгвэл IBJJF холбооны Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний цэнхэр бүсний -76кг жинд барилдсан Ховд аймгийн харьяат, Гаруда академийн тамирчин Б.Цэрэндаваа дөрөв ялж, нэг ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Ташрамд түүний төрсөн ах Б.Батбаяр 2012 онд энэ жин, ангилалд аваргын алтан медаль хүртэж байсан аж.