ГХЯ: Эмээ, өвөө нь БНСУ-ын хил дээрээс буцаагдсан тул насанд хүрээгүй ГУРВАН хүүхдийг Солонгос дахь хамаатанд нь хүлээлгэн өгсөн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 54 сек
80
legacy:2025/06/gadaaHYAM.webp

Монгол Улсын хоёр иргэнийг БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх алба хил нэвтрүүлэхээс татгалзсан үйл явдлын талаар мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Уг асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас тайлбар өглөө. Тодруулбал,

Энэ сарын 19-ний өдөр Монгол Улсын насанд хүрээгүй гурван иргэн эмээ, өвөөгийн хамт БНСУ-ын "Инчон" ОУНБ-д очсон ч тус улсын хилийн алба хэд хэдэн тодорхой үндэслэлээр эмээ, өвөөг нь хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ.

Эмээ, өвөө нь хил дээрээс буцаагдах болсон тул Монголд байгаа эцэг, эхтэй нь зөвлөлдсөний үндсэн дээр ар гэрийнх нь хүсэлтийн дагуу тус улсад суралцаж буй тухайн гэр бүлийн садан төрлийн хүн болох Монгол Улсын иргэн хүүхдүүдийг батлан дааж хилээр нэвтрүүлсэн аж.

Элчин сайдын яам тухайн өдөр дээрх иргэд болон "Инчон" ОУНБ-ын шалган нэвтрүүлэх албатай шуурхай холбогдосон ба хүний эрхийн зөрчил гарсан гэж үзвэл БНСУ-ын Хүний эрхийн комиссын 1331 дугаарт гомдол гаргах боломжтойг зөвлөсөн байна.

Элчин сайдын яам өдөр бүр хүүхдүүдтэй болон ар гэрийнхэнтэй нь холбоотой ажиллаж буй бөгөөд төлөвлөгөөт аялалаа дуусган нутаг буцахад дэмжлэг үзүүлэх, "Инчон" ОУНБ-д хүргэх, үдэн гаргах болон нутаг буцахад шаардлагатай бусад арга хэмжээг авахаар төлөвлөж буй талаар мэдэгдлээ.

Гадны иргэдийг хилээр нэвтрүүлэх эсэх нь аливаа улсын хил хамгаалах байгууллагын бүрэн эрхийн асуудалд тооцогддог тул Монгол Улс энэ асуудалд шууд оролцох нь улсын дотоод хэрэгт оролцсон асуудал болно гэдгийг онцоллоо.

Гэвч Монгол Улсын Гадаад харилцааны яам өнгөрсөн хугацаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагуудад энэ асуудалд анхаарах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан. Түүнчлэн Гадаад харилцааны яаманд албан шугамаар ирсэн гомдлыг шийдвэрлэхээр тухай бүрд нь идэвхтэй ажиллаж буйгаас гадна Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтан "Инчон" ОУНБ дээр тогтмол ажиллаж, иргэдэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж байгаа гэнэ.

Мөн ГХЯ-наас "Сүүлийн саруудад зарим улс төрийн албан тушаалтнууд болон нийгмийн сүлжээн дэх нөлөөлөгч нар БНСУ-ын хил дээрээс буцаагдаж буй иргэдийн талаар нэг эх сурвалжийн мэдээлэл дээр суурилсан мэдээлэл гаргах хандлага ажиглагдаж байна.

Энэ нь хоёр талын харилцаа төдийгүй олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд нөлөөлөх эрсдэлтэй тул та бүхнээс энэ төрлийн мэдээллийг нийтлэх, түгээхдээ эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангаж бол мэдээллийн үнэн, зөв, баримтад суурилсан эсэхийг нягтлахыг хүсье" гэж мэдэгдлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    Dr Benson1 жил өмнө

    Бид яаралтай бөөрний донорыг дэлхий даяар яаралтай хэрэгтэй бөгөөд бид санал болгож байна 900,000.00, нэг бөөрөнд $ ам. Доктор Бенсон холбоо барина уу Дэлгэрэнгүй мэдээлэл ... И-мэйл: korlebuteachinghospital33@gmail.com Баярлалаа

  • З
    Зочин1 жил өмнө

    Олон мянган хүний амьдрал солонгос улстай салшгүй холбоотой болсон учраас тэр хүмүүсээ ч бас бодож байж ярих хэрэгтэй

  • З
    Зочин1 жил өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    зочин1 жил өмнө

    Батцэцэг сайд ийм асуудлаа шийдэж чадаагүй олон жил болж байж дэвшээд, үлдээд бдаг. Хариуцлага тооцооч

  • З
    Зочин1 жил өмнө

    Нэг эх сурвалжын мэдээ мэдээлэл нийтлээд байна гэнээ...Яасан хуцдаг хар лаларууд бэ...Виз олгосон л бол нэвтрүүлэх хэрэгтэй...ГХЯ нь энэ талаар шаардлага тавиад үр дүн гарахгүй бол Монголын хил хамгаалахтай хамтраад Солонгос хэдэн Монгол буцаана яг тиймийг буцаах хэрэгтэй...Юун элчингээс хүн томилоод ажиллаж байгаа энн тэр вэ..Таныг хил нэвтрүүлэхгүй гэж хэлснийг нь Монголоор л хэлж өгч байгаа болохоос өөр ямарч тус нэмэргүй мал байна тэр ац чинь....Ганц гарц Солонгосчууд хэдэн Монгол буцаана яг тийм тоотой адилханыг буцаах хэрэгтэй....

  • Э
    элчин сайд1 жил өмнө

    консул гээд хүмүүс гэр бүлээрээ л ажиллаа хийдэг, эднийн л ажил бусуу таминээ, нисэх зардал юу билээ, дээрээс нь мэдээж зээлтэй л байж таараа

  • З
    Зочин1 жил өмнө

    ANUSDI8095 5877BOOB XXNO VANXANDI

  • З
    Зочин1 жил өмнө

    Даварсан юм арай