УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагаас эхэлж, гурван хуулийн төсөл хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/07/chuul.webp

УИХ-ын хаврын чуулган хаах ойртсонтой холбоотойгоор чуулганы хуралдааныг шахаж хуралдуулан, хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаар болсон.

Тийм учраас өнөөдөр 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар:

-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

-Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ulsiin ih bayar naadam boloh gej bna Ahmaduudiinhaa tetgeveriin zeeliig ni huuchnaar ni 100 huviar olguulaad ogoochee