О.Сийлэгмаа: Хуулийн дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүйг УИХ-ын гишүүн С.Ганбаатарт мэдэгдэж байсан

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
50
legacy:2025/06/MPAPHOTO20210113.webp

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүүхэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс хасагдсан тухай өчигдөр С.Ганбаатар гишүүн олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл БЗС-гаас тайлбар өгчээ.

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа "НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 201.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” гэж заасны дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын охин тэтгэлэгт шалгарсаны дараа хууль зөрчих асуудал үүссэнийг намрын улирлын гэрээ дүгнэх ажлаар мэдэгдсэн тул энэ талаар өөрт нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж байсан. Мөн яг үүнтэй адил тохиолдол өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхдэд тохиолдож гишүүн өөрийн хүсэлтээр татгалзаж байсан удаатай" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Маш шударга зөв ажиллаж байгаа О.Сийлэгмаа танд их баярлалаа. Монголчууд таныг дэмжиж бас таниар бахархаж байгаа шүү. Улам эрч хүчтэй ажиллаарай, саад бэрхшээл их л тулгарах байх. Амжилт хүсье!

  • З
    Зочин1 жил өмнө

    барзайсан писда зориул олон нийтийг үймүүлж өөрийгөө өрөвдүүлэх гэж оролдож байгаа, үйлдвэрчний эвлэлийг тоносон мөнгөөрөө, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгхдаа солонгосуудаас авсан хахуулийн мөнгөөрөө хүүхдийнхээ төлбөрийг төлж чадахгүй юу муу баас. бүх юмыг идэж байх ёстой бирд үү, энэ новшид монголын ард түмэн ямар өртэй болохоор гишүүнээр тэжээгээд дээрээс нь хүүхдийнх нь сургалтыг төлөх ёстой вэ. оронд нь жирийн ажилчны хүүхэд тэр тэтгэлэгт нь хамрагдаг, энэ ажил хариуцсан хүмүүс зөв байна.

  • З
    Зочин1 жил өмнө

    Сийлэн багш энэ бзсанг нэг цэгцлээд өгөөч хулгай нарын хүүхдүүд яагаад яагаад зээлээ төлөхгүй зугтах боломж олгоод бнаа

  • З
    Зочин1 жил өмнө

    Ерөнхийлөгчийн тэтгэлэгийн хүүхдүүд чинь тэтгэлэгээ авалгүй бараг жил болж байгаад хэн хариу өгөх вэ?

  • З
    Зочин1 жил өмнө

    undsen huuli zurchsun zaalt bndaa