Улаанбурхан өвчнөөр 7 хүүхэд нас барж, нэн хүнд 3 хүүхэд байна

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
00
legacy:2026/02/NewpicstampWHITEhureecopy.webp

2025 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний 10,065 тохиолдол батлагдаад буйг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ. Одоогоор 8,405 нь эдгэрч нь эмнэлэгт 646, гэрээр 1,014 хүүхэд эмчлүүлж байна. Харамсалтайгаар долоон хүүхэд дээрх өвчний улмаас эндсэн юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдлын эрэмбэлбэл:

хөнгөн 65

дунд 538

хүнд 40

нэн хүнд гурав байна.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг есөн сар болон хоёр настайд товлолын дагуу хийдэг. Гэхдээ өвчний нөхцөл байдлаас шалтгаалж 6-8 сартайд нь хийх шийдвэрийг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас гаргасан. Түүнчлэн улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор ХӨСҮТ зургаадугаар сарын 28, долдугаар сарын 5-ны Бямба гарагт ажиллахаар болоод буй. Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг нягталж, вакцинд дутуу хамрагдсан байвал яаралтай өрх, сумынхаа эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.