Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс арилжлаа
20

"Эрдэнэс Тавантолгой" ХК 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс арилжжээ. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 5 багц буюу 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалсан байна.
Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 135 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулаад байгаа аж.



