ХХБ -ны “ЖДҮ чадавхжуулах хөтөлбөр - 2025” сургалт гурван сар үргэлжилж дууслаа

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин 5 сек
00
legacy:2025/06/hhb2.webp
legacy:2025/07/hhb1.jpg

Худалдаа хөгжлийн банк нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол Улс дахь Жижиг, дунд бизнес (“ЖДБ”) эрхлэгчдийг чадавхжуулах, тогтвортой санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах зорилгоор “Жижиг, дунд бизнесийн тогтвортой санхүүжилтийг дэмжих” (SFME) төслийг 2024 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл тус төслийн хүрээнд ХХБ бизнес эрхлэгчдээ дэмжих “ЖДҮ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР - 2025” сургалтыг зохион байгуулж, өчигдөр сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчид сертификатаа гардаж авлаа.

legacy:medeeb/hb2.jpg

ХХБ-ны энэ жилийн “ЖДҮ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР” нв 3-р сарын 25-ны өдрөөс 6-р сарын 21-нийг хүртэл 3 сарын хугацаанд явагдсан юм. Бид сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчдээ гурван бүлэгт хуваан санхүү, борлуулалт, хэлэлцээ хийх ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг, брэнд хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүллээ.

legacy:medeeb/hhb3.jpg legacy:medeeb/hhb4.jpg

Энэ удаагийн сургалтын гол зорилго нь ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, хэлэлцээр хийх ур чадвараа сайжруулах, хууль эрх зүйн орчныг ойлгох, брэндийн үнэ цэнээ өсгөхөд шаардлагатай мэдлэг, чадварыг олгох явдал байсан билээ.

legacy:medeeb/hhb5.jpg legacy:medeeb/hhb6.jpg

Практик, оролцоонд суурилсан сургалтын арга барилаар зохион байгуулагдсан уг сургалтыг төгсөгчид сурч мэдсэнээ өөрсдийн бизнест шууд хэрэгжүүлэх боломжтой юм.

ХХБ цаашид ч жижиг, дунд бизнесийг санхүүжүүлэх, харилцагчдаа чадавхжуулах, тэдний бизнесийг өргөжүүлэх замаар зах зээл дэх жижиг, дунд сегментийг тэлэх зорилготой ажилласаар байх болно.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК