Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Хүрээ цам даншиг наадам“-ын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллажээ
00

Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 28, 29-нд Хүй долоон худагт хоёр дахь өдрөө үргэлжилсэн нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2025" шашин, соёлын наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч авто, явган, морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэг ажиллажээ. Ингэхдээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг төөрөх, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан байна.



