14 настай Х.Тэргэл дэлхийн дартсын шилдэг 10 тамирчны тэмцээнд дэд байр эзэлжээ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2025/06/283f13cc794842aebc9f81d0c9f81ce2.jfif

Дартсын спортоор дэлхийн чансааг тэргүүлж буй 14 настай Х.Тэргэл хүү JDC холбооноос анх удаа зохион байгуулсан Junior Power Leagur буюу чансаа өндөр шилдэг 10 өсвөрийн тамирчдын тэмцээнд 2-р байранд оржээ.

Тус тэмцээн нь 6 сарын хугацаанд үргэлжилсэн #JDC-ын топ 10 тамирчдын дунд анх удаа зохион байгуулж байгаа юм. Англи Белги Шотланд Монгол 4 улсын өсвөрийн тамирчин оролцсон бөгөөд ийнхүү Х.Тэргэл хүү Азийн төлөөлөл болж, 2-р байрт оржээ. Х.Тэргэл нь “Holiday Inn Express Junior World Darts Championship 2024” тэмцээний хүрэл медальт, “Junior World Cup of Darts” тэмцээний хошой хүрэл медальт, Английн дартсын спортын топ “Winmau” брэндтэй 2 жилийн гэрээ хийсэн, олон улсын шилдэг тамирчдаас бүрдсэн Winmau Team 360 багийн анхны Монгол, “MGL Darts” клуб, Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн 9и ангийн сурагч, Уужим Од ХХК-ний тамирчин, Монгол Улсын өсвөрийн улсын 4 удаагийн аварга юм.

Ийнхүү Х.Тэргэл JDC-ээс хагас жилийн хугацаан цувралаар зохион байгуулсан хоёр тэмцээнд бахдам амжилт үзүүллээ.