100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2025/07/zamgjjh.webp

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчлэхээр болсныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Их тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хооронд зорчих хэсгийн урд, хойд эгнээг хэсэгчилж хааж, шинэчлэх юм байна.

Зам хаах: 7 дугаар сарын 01-ний 23:00 цаг

Зам нээх: 7 дугаар сарын 4-ний 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

legacy:medeeb/haah.jpg