Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа

Улс төр
BolortengisУнших: 1 мин 34 сек
20
legacy:2025/07/koz.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг өнөөдөр /2025.07.02/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хоёр улсын ЗГХК-ын хуралдаан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Комиссын Үндэсний хэсгүүдийн дарга нарын идэвх санаачилгатай ажиллахыг чухалчлан тэмдэглэв.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт Монгол, Оросын залуу геологичдын анхдугаар олимпиад эхэлсэн, уг олимпиадад хоёр улсын 100 залуу геологич оролцож байна. Энэхүү олимпиад нь Орос, Монголын геологийн хамтын ажиллагааны цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна хоёр орны хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түүний дотор төмөр зам, эрчим хүч, боловсрол зэрэг салбарын харилцааны чиглэлд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийллээ.

legacy:medeeb/koz2.jpg

Ерөнхий сайд Г.Занданшатар, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улам хөгжиж байна. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр тасралтгүй үргэлжлүүлэн нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэхэд Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов хоёр талын газрын тосны салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлж байгаа бөгөөд цаашид ч хэвийн нийлүүлэх асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын улсын хилийн шалган нэвтрүүлэх Алтанбулаг-Хиагт, Боршоо-Хандгайт, Цагааннуур-Ташанта зэрэг боомтоор монгол иргэд зорчиход хүндрэл чирэгдэл гарч, иргэдээс гомдол ирэх боллоо. Тиймээс иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, түргэн шуурхай болгох чиглэлээр анхаарал хандуулахыг хүсэж байна гэв.

Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, энэхүү хил гаальтай холбоотой гарч буй дээрх асуудлыг Оросын холбогдох албадад уламжилж, анхаарч ажиллахаа мэдэгдэв. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар байлцав.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA1 жил өмнө

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • D
    Dr Benson1 жил өмнө

    Бид яаралтай бөөрний донорыг дэлхий даяар яаралтай хэрэгтэй бөгөөд бид санал болгож байна 900,000.00, нэг бөөрөнд $ ам. Доктор Бенсон холбоо барина уу Дэлгэрэнгүй мэдээлэл ... И-мэйл: korlebuteachinghospital33@gmail.com Баярлалаа