Төв талбайн тайз нурж, хоёр том хүн, нэг хүүхэд бэртжээ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2025/07/asar.jpg

Өнөөдөр 18.40 цагийн орчимд Сүхбаатарын талбай дээр төмөр асар нурж, 3 иргэн гэмтжээ. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад “Өнөөдөр 18.40 цагийн орчимд Сүхбаатарын талбай дээр Төмөр асар нурж 2 том хүн 1 хүүхэд гэмтсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгуулагаас бүрэлдэхүүн гарч хэргийн газар ажиллаж байна” гэлээ. Гэмтсэн хоёр том хүн, 1 хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, 103-аар гэмтлийн эмнэлэг рүү хүргэжээ.

Мөн 18:40 цагийн үед болсон хүчтэй салхины улмаас төв талбайн хиймэл ногоон зүлэг хууларсан байна.