41 настай эрэгтэй Ерөө голд живж амиа алджээ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
10
legacy:2025/07/505472524_698615959466958_2559551326662427531_n.jpg

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Тавин багийн "Гангын тохой" гэдэг газар “Ерөө” голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 03-ны өдрийн 13:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж иргэн Б/41 настай, эрэгтэй/-г Ерөө голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус багийн “Гангын тохой” гэдэг газар /анх осолдсон газраас баруун хойд зүгт 500 метр/-аас 17:03 цагт цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.