Рэнчинлхүмбэ сумын Тэнгис Шишгэдийн бэлчирт 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
150
legacy:2025/07/zagas.jpg

Жараахай нутагшуулах ажлыг ХААИС-ын баг сумын байгаль орчин хамгаалах тасаг, Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын газрын алба хаагч, сумын иргэд, ААН-ийн оролцоотойгоор хийсэн байна.

ХААИС-ийн Загас судлал, үржүүлгийн төвийн 2025 онд гүйцэтгэсэн загас үржүүлгийн хээрийн судалгааны ажил амжилттай явагдаж, нөхөн сэргээхээр төлөвлөсөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 1-р багийн нутаг Дээд Цагааннуур-Шишгэд голын бэлчирт 115 мянган тул загасны жараахай , Ренчинлхүмбэ сумын 2-р багийн нутаг Тэнгис- Шишгэдийн бэлчирт 60 мянга гаруй зэвэг, хадран загасны жараахайг тус тус нутагшуулжээ.

legacy:medeeb/nbng1.jpg

Нийт 175 мянган түрс авч 98,5 хувьтай бойжуулсан байна. Үүнд:

Тулын 115 мянга

Зэвэгийн 40 мянга

Хадрангийн 20 мянга

Тулын жарамгай 1 бүр нь байгаль орчны үнэлгээгээр 408 мянган төгрөг байдаг бөгөөд 115 мянган ширхэг жарамгайн нийт үнэлгээ 46 тэрбум 920 сая төгрөг болох аж.

legacy:medeeb/hgjg2.jpg
Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Шишгэд одо монголд бхгүй тэр чигээрэ оросд шилжсэн 1958 онд хайран сайхан нутаг

  • З
    Зочин1 жил өмнө

    Миний бие загасчлах дуртай. Дүү нар маш буянтай ажил хийж байна. Маш чухал сэдвийг сонгож авсан байна. Төсөл дууссан гэсэн ч анхаарлаа бүү холдуулаарай. Доод талд маш чухал коммент бичсэн байна. Сайхан анхааруулах өгсөн байна. Хятадын " ХАР ГАЛУУ" маш аюултай шүү. Би 10 жилийн өмнө Эгийн гол дээр загас идэж байхыг харсан. УЛААГЧНЫ ХАР нуур дээр хар галуу эрэг дээр нь хар хэрээ шиг шавааралдсан байхыг интернетээр хараад сэтгэл өвдөж байлаа. Хар хэрээ байдаг бол маш аюултай шүү. Хятадууд хар галзуугаар загас бариулж өөрсдөө хоолоо олж иддэг байсан. Тэр коммент бичсэн залуу бол Монгол хүн байна

  • T
    Tegshee1 жил өмнө

    Shaagaad bai

  • З
    Зочин1 жил өмнө

    Загастай газар тавьж байхаар загасгүй газар тавихгүй дэ

  • И
    Иргэн1 жил өмнө

    тул загас нь ихдээд бусад зэвэг хадрангаа бариад дуусгаж байгаа шүү

  • О
    Онон1 жил өмнө

    Манай Онон мөрөнд тавиасай

  • З
    Зочин1 жил өмнө

    Хар галуунд сайхан хоол бэлдэж өгчээ

  • З
    Зочин1 жил өмнө

    Хөвсгөл нуур маань Загасгүй хоосон нуур байна лээ.Хөвсгөл Нуурандаа тавьж үржүүлбэл нуур маань Загастай болох байсан вм бишүү.

  • Z
    Zochin1 жил өмнө

    Sain uils hiijee

  • З
    Зочин1 жил өмнө

    Баярламаар сайхан ажил хийжээ. Та нарын үйлс буян эх болсон нутаг усны ерөөл буянд ивээгдэн дэлгэрэх болно. Үүнээс сайхан мэдээ гэж юү байхав.

  • Д
    Доржсүрэн1 жил өмнө

    Бурхан минь өлсөж үхэх гэж байгаа юм шиг уураг барьсан новшнууд эндээс нэг л загас барьвал удам нь тасрах болтугай хурай хурай. Гол нуур маань загастай баймаар байна

  • И
    ИРГЭН1 жил өмнө

    Туул гол УБ- хотоос доош загастай болох нь өнгөрөв бололтой!!! Энэ мэтээр Монгол орныхоо амьтан ургамалийг дахин сэргээж буянтай ажил хийж буй хүн бүр баярлалаа!!! Хэдэн халтар төгрөгтэй , төгрөггүй байгалийн амьтан алж сэтгэлийн таашаал авдаг нүгэлтэй хүмүүс л хэцүү дээ!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Та нарт баярлалаа!!! Буянтай ажилд чинь амжилт хүсье!!! Одоо хамгаална гэж том ажил бийдээ!!!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Зөв дөө

  • З
    Зочин1 жил өмнө

    Үнэхээр гоё ажил хийжээ. Бүгд загас болбол тоолж мэдэхгүй их ховор нандин загаснуудтай болох нь байна шүү дээ. Хүнсний нөөцөө ч нэмэгдүүлж болох юм биш үү ? Бойжилт, өсөлт , хөгжилт нь ямар байдаг юм бол доо. Хэрлэн голд ийм загаснууд нутаглуулж болох уу ?