Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БНХАУ-д зорчихдоо цахимаар виз мэдүүлэх боломжтой болжээ
00

БНХАУ-д зорчихоор цахимаар виз мэдүүлсэн анхны ээлжийн хүмүүст виз олгох ёслол өчигдөр /2025.07.04/болжээ.
БНХАУ-ын ГХЯ-ны нэгдсэн зохицуулалтаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас цахимаар виз мэдүүлэх бүртгэлийг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс нэвтрүүлж, виз мэдүүлсэн анхны ээлжийн хүмүүст визийг олгов. Энэхүү үйлчилгээг цахимд шилжүүлснээр иргэдийн цаг хугацааг хэмнэж, виз авахад илүү дөхөм болж байна.



