УИХ-ын хаврын чуулганыг лхагва гарагт хаана

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
10
legacy:2025/07/chuul.webp

УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн лхагва гараг /2025.07.09/-т хаана. УИХ-ын хаврын чуулганыг өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд нээсэн бөгөөд гурван сар гаруйн хугацаанд хуралдаад ирэх лхагва гарагт завсарлуулах юм.

Энэ жилийн хаврын чуулганаар олон чухал хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталсан бөгөөд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээг байгуулж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд олонхийн дэмжлэг аваагүйгээс Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа байгуулж, Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.