Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2025/07/tiu.jpg
legacy:medeeb/tiu.jpg

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.06/ 12:00 цагийн байдлаар 6 ой, хээрийн түймэртэй байгааг Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Тодруулбал: Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Хүдэр, Мандал, Ерөө суманд гарсан 5 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 112 алба хаагч, 18 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 18 хүн, 2 автомашин буюу нийт 130 хүн, 6 автомашинтайгаар оролцож байна.