Он гарсаар усны ослоор 26 иргэн амиа алдсаны 8 хүүхэд байжээ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
00
legacy:2025/07/11/huuh.jpg

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2025.07.07/ нийт 12 аймгийн 26 суманд 32 удаагийн дуудлага бүртгэгджээ. Усны ослын улмаас нийт 26 иргэн амиа алдсан байна. Амиа алдсан иргэдийн 8 нь хүүхэд байсан аж. Ослын голлох шалтгаан нь хүүхдээ хараа хяналтгүй орхисон, согтууруулах ундаа хэрэглэсэн, амарч зугаалах үедээ анхаарал, болгоомж алдсан зэрэг шалтгаан байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг ОБЕГ-аас зөвлөлөө.