“Инээмсэглэл“ хамтлагийн ахлагч Ч.Ганболд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
10
legacy:2025/07/ine.jpg

"Инээмсэглэл" хамтлагийн ахлагч Чулууны Ганболд өнөөдөр /2025.07.07/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг хүртлээ. Тэрбээр алдарт "Инээмсэглэл" хамтлагийг 1979 онд анхлан байгуулалцаж, ахлагч нь болсон юм. Тус хамтлагийн гитарчин, дуучин, ая зохиогч бөгөөд мэргэжлийн орчуулагч билээ.

Инээмсэглэл хамтлагийн уран бүтээлүүд:

“Би цас ороход дуртай”, ая.П.Батчимэг

“Залуусын уулзалтын дуу” үг. ая. Р.Энхбазар

“Дуучин гитар” үг. Ш.Шажинбат, ая. Ч.Ганболд.

"Бүсгүйчүүд" үг. Ш.Сүрэнжав, ая.Р.Энхбазар.

“Намрын инээсэглэл”

“Хөөрхөн Бурмаа” ая.Н.Ганхуяг

“Алтан хавчаар”

“Улаанбаатарын үдэш” үг. П.Сандуйжав, ая. Г.Пүрэвдорж

“Зүрхний үг” ая.Д.Цогдэлгэр.

“Манайд ирээрэй”

“Хослон дуулъя” ая.Б.Долгион

“Урин хавар ирлээ” үг. Балчинжав, ая Б.Долгион

“Орчлон дэлхий дээр би жаргалтай”, ая.Д.Цогдэлгэр.

“Совин билгийн дуу” ая.Д.Цогдэлгэр.

“Уулын орой голоос ундаална” ая.Д.Цогдэлгэр.

"Хавар ирлээ" ая.Б.Долгион

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    Go head

    50 гаруй жил өөрийн болон залуу, ахмад үеийнхнээ энэ олон бүтээлүүдээрээ жавхаажуулж ирсэн аугаа Ганболдбн шагнал нүдээ олж. Браво