Ардын жүжигчин А.Долгор Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
30
legacy:2025/07/dol.jpg

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Мэргэжлийн дуурийн урлагт авьяат билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулахдаа дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол дүрийг бүтээж, ганц хүний дуурийг санаачлан тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулж, дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөрийг боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, СУИС-ийн Сонгодог урлагийн сургуулийн дуулах ур чадварын багш Ардын жүжигчин А.Долгорт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

Тэрбээр 1993 онд Гавьяат жүжигчин, 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    энэ Долгор гэх авгай бол хөдөлмөрийн баатар болох гавьяатай хүн бишээ. Энэ авгай чинь өөрийн нөхөр Билэгжаргалаа сураггүй алга болгочихоо биздээ. нөхөр нь сураггүй алга болох нь эхнэр гэх лалрын этгээдийн 100 хувь буруутай үйлдлээс болдог. Нөхөр гэнэт алга болгоод л өөр хүнтэй суугаад л байвал хөдөлмөрийн баатар болдог гэж ойлгогдож байна шүү. ийм ёс зүйгүй этгээд баатар маатар болохоор наад төрийн шагналууд чинь ямар ч утгагүй л болж байэа даа Ерөнхийлөгчөө!!!!!

  • З
    Зочин1 жил өмнө

    Нэг хүнд бүх шагналыг өгчих юм.Сувд Долгор зэрэг хүмүүст. бүтээн байгуулсан ажилчин эрдэмтэн инженер их бий.Урлагийнхан дуучид улиг балаг

  • З
    Зочин1 жил өмнө

    энэ хүн юу хийсийн бэ