Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Ногоон нуур 1008” айлын орон сууцны төслийн үйл явцтай танилцлаа

Нийгэм
Х.Болортэнгис
Х.Болортэнгис
Унших: 1 мин
20
legacy:2025/07/bhhg.jpg

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Ногоон нуур 1008” айлын орон сууцны төслийн үйл явцтай танилцлаа. ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан уулзалтын эхэнд “Төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй нэгжүүд салбар яамтай уялдаа холбоотой ажиллах ёстой гэдгийг онцлоод, төсөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана" гэдгээ илэрхийлэв.

legacy:MATAR/gghsdghg.jpg

“Ногоон нуур 1008” айлын орон сууцны төсөл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой юм. Тус төсөл нь БНХАУ-ын буцалтгүй тусламж болох 328 сая юань-аар хэрэгжиж буй бөгөөд барилгын ажил 2022 оны зургаадугаар сард эхэлж байв. Тэгвэл ирэх аравдугаар сард барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа талаар "Ногоон нуур-1008” айлын орон сууцны төслийн зохицуулагч Д.Од онцолсон юм.

Тус 1008 айлын орон сууц нь цутгамал төмөр бетон зоорьтой 21 давхар, 8 блок барилгаас бүрдэнэ. Давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө, 6 айлтай юм.

Дээрх уулзалтад ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, “Ногоон нуур-1008” айлын орон сууцны төслийн зохицуулагч Д.Од нар оролцлоо.

legacy:MATAR/bjljkholnhjsd.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol