Долоодугаар сар гарсаар нийт 28 түймрийн дуудлага ирснээс 24 нь Сэлэнгэ аймагт гарчээ

Баяр, наадмын амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас ой хээрийн түймэр, үер усны эрсдэл, цаг агаарын урьдчилсан нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга П.Соронзонболд " Нийт 12 аймгийн 66 сум, 3 дүүргийн 170 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага ОБ-ын байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 12 түймэрт 300 гаруй алба хаагч ажиллаж байна. Эдгээр 12 түймрийн 5-ыг нь цурамд оруулж, 7 түймрийг хяналтад авахаар ажиллаж байна. 6-р сарын 30-наас 7-р сарын 8-ны хооронд нийт 28 удаагийн гал түймрийн дуудлага ирсний 24 нь Сэлэнгэ аймагт гарсан гал түймар байна. Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна" гэлээ.



