Ж.Энхбаяр: Евроазийн хэлэлцээрээр түлшний гаалийн 5 хувийн татварыг тэглэнэ. Ингэснээр үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:j enkhbayar gishuun/c43c67cf-bbbd-4feb-9cf9-f05548a10882.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Евроазийн хэлэлцээрээр түлшний гаалийн 5 хувийн татварыг тэглэнэ. Ингэснээр үнэ хямдрах нөхцөл бүрдэнэ. Ирэх таван жилийн дотор евро стандартын шатахуун руу шилжинэ" гэлээ.