ТББХ: СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлөх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/photo.jpg

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.12.16/ 10.00 цагт хуралдана. Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.