Өнөөдөр МАН-ын УЗ болон Засгийн газар хуралдаж, дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/03/MAN232.jpg

Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр буюу 12 дугаар сарын 17-ны 09:00 цагт хуралдахаар болжээ. Үүний дараагаар тов ёсоор Засгийн газрын ээлжит хуралдаан болох аж.

Тодруулбал, эл үйл явцаар дэд сайдуудын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэхээр байгаа аж. Засгийн газрын түвшинд дэд сайд нарын томилгоог "халаад" буй билээ. Тэгвэл зарим ТӨХК-иуд дээрх бүтээмж, хяналтын менежерүүдийн орон тоог цэгцэлж, дэд сайдын томилгоог сэргээх агуулга ийнхүү яригдаж байгаа юм.