Ч.Лодойсамбуу: Дэд сайдууд өнөөдөртөө хэрэггүй. Наад зардлыг чинь хөлс хөдөлмөрөөрөө төлдөг ААН-үүд бүсээ чангалсаар гэдэс нь тасарч байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:lodoisambuu gishuun/buleg deer.png

Өнөөдөр Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж, 16 хүнийг дэд сайдад дэмжсэн билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Төсөв бүрдүүлэх нэрээр хэдэн компаниудынхаа дансыг хааж, байдгийг нь хүчээр татаж хуйгаар нь дампууруулж байгаа. Тэгснээ төсөвтөө ачаа нэмж 16 дэд сайд томилно гэх юм. Манайд тэр хяналтын менежерүүд ч, дэд сайдууд ч өнөөдөртөө хэрэггүй. Наад зардлыг чинь хөлс хөдөлмөрөөрөө төлдөг аж ахуй нэгжүүд бүсээ чангалсаар гэдэс нь тасарч байна. Сүүлийн ганцхан жилд татварын өртэй компаниудын тоо 20 мянгаар нэмэгдлээ. Энэ Засаг нээрэнгээсээ олж харахгүй байгаа юм байх даа. Харуулах уу" гэв.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Татварын өршөөл үзүүлнэ гээд хөөцөлдөөд байх үед хэн татвар төлөх вэ дээ. Олсон орлого дээр үндэслэн татвар ногдуулдаг биз дээ.

  • Б
    Бат

    Шодойсамбуу ганц удаа үнэн хэллээ төрийн бүтэц данхайж бялуу хуваадаг засгийн газар болжээ огцоруулая

  • З
    Зочин

    Лодой минь чи дутдаа. Өөрсдийнхөө 20 хүнээ хийх газаргүй болчихоод сандарч байна уу. Ямар ч байсан 128-аас 16 арай бага зардалтай байх байлгүй. Сайн бод бас даиин бод. Зөв юманд толгойгоо ажиллуул

  • З
    Зочин

    Дэд сайдууд хэрэггүй. ТЕГ-аас татвараа төл гээд өдөр шөнөгүй яриад байна.

  • ᠸ
    ᠸᠺᠯᠪᠺᠶ

    татвар төлөгчид үнэхээр туйлдлаа, дампуурсан дээр бололтой гэж ярьж буй олон аж ахуйн нэгж, компаниуд байна Тендерээр ажил гүйцэтгэсэн компаниуд ажлын хөлсөө авч чадахгүй байна, дарга нараа тэвчээрт хязгаар бий гэдэг л болох гээд бн шүү

  • З
    Зочин

    tedniiig hassan nertei bolood orond n ded said nariig nemchij bgaam zardal n bvr ih ..hangamj yamba enter bvr aimar bod2

  • З
    Зочин

    тэгээд тэр хэрэггүй 128 менежер хэрэгтэй байна уу?