УИХ-ЫН ДАРГА: Дундаа ороод дуртай үедээ орж ирж үг хэлнэ гэж байхгүй шүү

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/03/uchralaa.png

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал чуулганы хуралдаанд үг хэлэхээр нэрээ өгсөн ч хуралдаа орж ирж суухгүй байгаа гишүүдэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр "Дундаа ороод дуртай үедээ орж ирж үг хэлнэ гэж байхгүй шүү. Юм яримаар байвал орж ирж ярь л даа" гэв