Ерөнхий сайдыг огцруулахаар АН-ынхан О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулж эхэлжээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
380
legacy:2025/12/38/zandka.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг санаачилж, бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэд эл бичгээ ирэх 7 хоногт багтаан УИХ-д өргөн барих бололтой. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт ЗГ-аас 16 дэд сайдын томилгоог хийсэн. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлж, эл томилгоогоо эргэн харахгүй бол Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Харин Ерөнхий сайдын зүгээс хуульд заасан томилгоо хийсэн гэх байр суурийг илэрхийлсэн.

Хэрэв УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудал УИХ-ын босго давна.

УИХ хэлэлцэхдээ Дэгийн тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох юм.

Дашрамд дурдахад, УИХ-ын намрын чуулган хаалтаа хийхэд бага хугацаа үлдээд байна. Хэрэв энэ асуудлыг шуурхайлна гэж үзвэл намрын чуулган эдгээр өдрүүдэд багтаан явуулна. Үгүй бол оны дараа буюу ээлжит бус чуулган зарлаж, эл асуудлыг хэлэлцэх болтой.

Хуваалцах:380

СЭТГЭГДЭЛ (38)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    бөу

    Огцруулаад, чи ЕС болоод үзээрэй. 3 сарын чамайг бас огцруулна. Юманд учир, суманд занги байдаг. Огцруулаад юу ч сайжрахгүй, дахиад бөөн солио сэлгээ хийнэ. Энэ хугацаанд компануудын ажил гацна.

  • И
    Иргэн

    Та нарыг ЦЭЦ авч хэлэлцээд үсгүй хусна даа. ЗШатаа Цэцтэй сайн найз. Магадгүй Төр засгийн эрхийг хууль бусаар авахаар оролдлоо гээд хүнд Ял хүлээж БОЛЗОШГҮЙ. Булгааг эд яалаа. Ах нар амыг чинь барина даа.

  • З
    зочин

    АНынхан сая зуурхан Элбэгдоржтой очиж уулзаад авсан нарядтай ажлаа хийх нь зөвлдөө, тэгж байж л цалин пүнлүүгээ авна хөөрхөс , Олоон жилийн өмнө чин үнэнчээр зүтгэхээ андгайлж ЦРУ-д элссэн Элбэгдорж байгаа цагт монголчууд өөдийн бараа харахгүй, Монгол улс хөгжиж дэвжихэд цорын ганц давагдашгүй хүчин зүйл бол Цахиагийн Эллбэгдрж юм өөр юуч биш

  • T
    Tungaa

    Ogtsruuli

  • Б
    Бат

    АН ыг дэмжиж байна. Занданшатар сонгуулиар ахмадуудын саналыг авах гэж 1 сая албан журмаар өгсөн. Мөн оюутны төлбөр болгосон Дараа нь хувьцааны үнэ болгоод авсан гэсэн. Тэгээд ямарч хувьцаагүй, ногдол ашиггүй болгож хохироосон. Төр тэдгээр ахмадуудад 1000 ш хувьцааны ногдол ашигийг нөхөж өгөхөөс гадна жил бүр ногдол ашгий нь өгөх ёстой. АН энэ асуудлыг шийдэж өгвөл дараагийн сонгуульд бүтэн ялна.

  • И
    И

    Согтуу толгойг багаар нь зайлуул. Томилгооноос өөр юу ч хийхгүй юм

  • И
    Иргэн Н.Даваажаргал

    Дэд сайдыг огт дэмжихгүй байна

  • З
    Зочин

    Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

  • З
    Зочин

    Дэмжиж байна

  • Э
    Энэбиш

    Дэмжиж бна

  • А
    А.Нам

    Сая Элбэг ахаасаа заавар аваад ирээ юу? МАНийн засаг бүрийг нь унагаад бай тэгж байж АНд ашигтай ирэх сонгуулиар ялалт авна гэж бна уу? Элбэг ах чинь.

  • М
    МАН гишүүн

    Мордохын хазгай гэгчээр Зандкагийн маань Засаг огцрох нь Цаг хугацааны л асуудал,АН харин огцруулж чадах уу гэдэгт л байгаа юм.Манай нам ОЭ,АБ-тэйгээ байсан бол Улс жаахан дээрдэх л байсан юм.Учрал болно бас 3сарын дараа Огцорно.2026,2028 он АН-д л ашигтай болох төлөвтэй Яадагшуу юм болдоо хөөрхий

  • М
    М Чинбат

    Тэтгэвэр нэмээч гэхээр мөнгөгүй . Сайд нэмэхээрээ мөнгөтэй болчихдог засгийг огцруулах хэрэгтэй.

  • Б
    Баяраа

    Дэмжиж байна

  • Б
    Баярбаатар

    Засгийн газрыг огцоруул

  • S
    SWD

    Оюунэрдэнээсээ дээрдэх юм алга даа. Ам ажил 2 нь алд дэлэм зөрөх юм. Яана даа. Уг нь дэмжиж байсан. Одоо бол юу ч хүлээгээд нэмэргүй нь тодорхой байна. Тиймээс огцруулах нь зөв. Намын дарга нь УИХын дарга байх нь буруу гэдэг нь харагдаж байна. Тийм болохоор засгийн газраа удирдаад явах нь зөв. Ядаж гишүүд нь намын даргынхаа шууд дарамтанд орохгүй.

  • И
    Иргэн

    Данх, Жонхуугийн бүлэглэл Цогтгэрэлийг элсүүлжээ

  • З
    Зочин

    Зандангийн баг бол жинхэн золбин баг. Тарсан нь дээр

  • З
    Зочин

    Зандангийн засаг бол буцаж амилсан зомби засаг

  • З
    Зочин

    Зөв. АН-хан эрхбиш даргынхаа бланк дээр зурах байлгүй дээ. Өнөө бидон, баярмаа, амгаланбаатар мэт бас хуралдаа ирэхгүй тэнэгтэх вий

  • З
    Зочин

    Зөв зөв ард түмнийхээ өнөөдрийн байгаа байдлыг харж чадахгүй тансаглалаа бодоод байгаан бол огцруулж л таарна даа

  • C
    Cувд

    Дэмжиж бнаа

  • З
    Зочин

    Дэмжинэ зөв

  • З
    Зочин

    Зөвөө зөв монгол улс бүх төрийн байгуулгад 9 хувийн 3 удаагын цомотгол хийж эхэлсэн эхний 9 хувь ажилаа өгсөн дараагийн 9 хувь энэ оны эхэн адагт гэсэн гэтэл сайд нэртэй идээн ч нарыг томилов энэ Зандан шатар чинь мал юм бишүү

  • 1
    1

    Yg zuv

  • З
    Зочин

    Zandanshatariig erthen zailuulahgui bol mongoliig unendee samran shuu

  • Ө
    Өнөр

    Огцруулахыг дэмжиж байна

  • Б
    Болортунгалаг

    Дэмжиж бна огцоруулъя

  • З
    Зочин

    haha barnuu

  • С
    Сондор

    Дэмжиж байна

  • B
    Bayndalai

    Demjij bn ogtsr

  • Б
    Б.Наранбат

    Амжилт хүсье дэмжиж байна

  • Д
    Дагиймаа

    энэ олон хөгшин сайд дарга нарыг тэтгэвэрт нь гаргах болсон бишүү?3.5сая хүнд 20сайд байрад л ажилаа хийчих байлгүйдээ.Тэтгэвэр нэмэх.1990-2000оны үед алга болсон хөдөлмөрийн дэвтэр ажлын тушаал зэргийг яаж олж тэтгэвэрээ үнэн зөв нэмүүлэх вэ? Эдгээрээс болоод хувь тэнцүүлсэн тэтгэврийг яах вэ? Хохиролтой бнашдээ .572к амьдралд хүрэх үү? Монгол улсын засгийн газар ү

  • Х
    Хишигдэлгэр-с

    Тэтгэвэр нэм. Олон дэд сайд хэрэггүй.

  • З
    Зочин

    Хуйвалдааны засагийн газар биз дээ?

  • А
    Амар Байгальмаа

    Олон дэд сайд хэрэг байхгүй ахамдууд ын тэтгэвэр тэтгэмжийг нэм 50хувь хэлэн үг үйлдэл чинь зөрөөд байназ ерөнхий сайд минь

  • З
    Зочин

    Зөв ш дээ. Эдийн засаг хүнд байна. Багш эмч нарын цалин нэмэх боломжгүй гэчихээд Учралын найз Дашням тэргүүтэй баахан тэнэг дэд сайдууд.

  • З
    Зочин

    АН-ын засгийн эрхэнд орохгүй болохоор хүчтэй сөрөг хүчин болж ажил хийж байгаа нь нэг иймэрхүү. Огцруулах, өөрчлөх, хэрүүл хийх. Баярцогт энэ намын дээд хэсэгт байсан цагт Засгийн газрыг огцруулах гэх нь аргагүй.